1."Хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тиймээс Нисэх, Яармагт цэвэрлэх байгууламж шинээр барих гэж хичээж байгаа. Мөн Азийн хөгжлийн банк гэр хороололд хэсэгчилсэн цэвэрлэх байгууламж барих талаар судалж байгаа" гэж өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл ярьж байсан. Гэтэл гэр хороолол цэвэрлэх байгууламжтай болсонгүй.
2.Өнгөрөгч онд Хилийн боомтын тухай хуулиар Монгол Улсын эргэн тойрны 24 хилийн боомт дээр удирдах албан тушаалтан болон бусад албан тушаалтан хэд байх, тэднийг хэдэн төгрөгөөр цалинжуулах, нийт зардалд нь хэдэн төгрөг орох, өөр бусад ямар шинэчлэлтүүдийг хийхийг тусгаж, маш чухал хэд хэдэн асуудлыг тодорхой болгох ёстой байв. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хХуулийн хэлтэс ийм судалгааг огтхон ч хийгээгүйгээс болж энэ хууль тодорхойгүй хугацаагаар хойшилсоор он гаргачихлаа.
4. 2013 онд төсвийн орлого буурч, ихээхэн алдагдал хүлээсэн гэх үзүүлэлттэй байгаа ч ирэх онд мөн л буурсан үзүүлэлттэй байгааг шинжээчид өгүүлжээ. Тус алдагдлыг яаран сандран оруулж ирсэн төсвийн тодотголоороо цайруулчихлаа.
5. Энэ оны төсөв 1.5 их наядаар дутаж, Засгийн газар орлого, зарлагаа тэнцүүлэхийн тулд төсөвт тодотгол хийж, УИХ-аар хэлэлцүүлсэн.Төсвийн тодотголоор орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг хасчихсан.
6.2013 онд 400 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн байсан зүйл 2014 оны төсөвт тэр ажлыг 740 тэрбум болсон. Эдийн засаг тогтворттой байхад яагаад төсөв 80 хувиар өссөн бэ.
7.Хууль бус тендэрийн барилгууд олон жил дамнаж, үнэ өртөг нь нэмэгдсээн байна. Энэ оны төсөв дээр ч байхгүй, ирэх онд ч тусгагдаагүй 160 гаруй объект байна.
8. 2013 онд Оюу толгойгоос орж ирэх 445 тэрбум төгрөгөөс нэг зоос ч төсөвт төвлөрөөгүй.Учир битүүлгээр Оюу толгойнхон өнөө жил төлөөгүй ч дараа жил нь төсөвтөө тусгаад л явах ёстой. Гэтэл Засгийн газрын гишүүд энэ төрлийн татварын 445 тэрбум төгрөгийг 2014 онд авахгүй гэсэн тооцоотой байгаа нь цаанаа авлига бий гэсэн үг үү.
9. 2010 онд улсын төсвөөс зарласан 27 тендерийг шалгаж үзэхэд 21 нь хууль бус байсан аж. Тэгэхээр тендэрийг эрхмүүд өөрийнхөө компани, найз нөхдөдөө өгдөг гэдэг нь тодорхой юм.
10.2013 оны төсвийн гүйцэтгэл 80 гаруй хувьтай гэж байсан ч яг үнэндээ 30 гаруй хувьтай байсан. Тиймээс өнгөрсөн жил хийгээгүй ажлаа 2014 оны төсөвт дахин тусгасан.

Сэтгэгдэл ( 0 )