Брэд Питт: “Дахиад л үнсэлцэж байна уу?” гэж охин минь төвөгшөөдөг

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Анжелина Жоли, Брэд Питт нарыг хэвлэлээр маш олон удаа салгаж, бас гэрлүүлж үзсэн. Гэлээ ч тэд урьдын адил зургаан хүүхдийнхээ хамтаар гэрлэх ч үгүй, салах ч үгүй байсаар байгаа.


Брэд Питт саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Энжитэй хэрхэн харилцдагаа цухас өгүүлжээ. “Энжи бид хоёр зөвхөн хүүхдүүддээ бус бас хоёр биендээ цаг гаргаад хэдийнэ сурчихсан. Гэхдээ хүүхдүүдээс юм нуух, нуугдах амаргүй л байдаг. Саяхан л гэхэд Захара, Шайло хоёр биднийг харчихаад “Дахиад л үнсэлцэж байна уу?” гэж төвөгшөөсөн байртай хэлнэ билээ. Ер нь бүхэлдээ манай гэрийн уур амьсгал бусад айлынхтай л адил... Цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ирээдүй бид хоёроос бус хүүхдүүдээс минь илүү шалтгаална гэдгийг л ойлгож байгаа” гэж Брэд Питт өгүүлжээ.

 

Мөн бие биендээ өгсөн бэлгийнхээ талаар олонд дэлгээд байх дургүй гэдгээ Питт хэлжээ. “Энжи бид хоёр бие биенээ хэрхэн баярлуулснаа хүнд хэлэх дургүй. Энэ бол зөвхөн бид хоёрын л харилцаа шүү дээ” гэж Брэд Питт хэлсэн байна.

 

БОЛОРГЭГЭЭ  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2025 оны 03 сарын 13

A wonderful job. Super helpful inionmatfor.

1  |  0
Top