Рики Мартин гэрлэх гэсэн залуугаасаа салжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 04

Нэрт дуучин, ижил хүйстэн Рики Мартиныг мөдхөн хуримын товоо зарлана гэж хэвлэлүүдээр мэдээлж байсан ч USMagazine-д найз залуу Карлос Гонсалес Арабеллагаасаа харилцаагаа албан ёсоор тасалсан тухай мэдээллээ.


“Рики, Карлос хоёр сайтар ярилцсаны эцэст харилцаандаа цэг тавихаар шийдсэн. Тэд одоо энгийн найзууд шиг л байх болно” гэж нэрт дуучны хэвлэлийн төлөөлөгч тус хэвлэлд хэлсэн байна.

 

Ийнхүү Рики Мартин шинэ оны өмнөхөн сүүлийн хэдэн жил найзалсан залуугаасаа салсан байна. Карлос Рикиг гэрийн тун сайн эзэн гэж хэвлэлд хүртэл ярьж, зөвхөн хувийн жаргалаа л хөөмөөр байгаагаа дурсаж байсан юм.

 

“Рики бид хоёр хамтран эхлүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа. Бид хоёр хүүхэдтэй, тэднийгээ хайрлаад дөрвүүлхнээ олноос зайдуу, хэвлэлийнхнээс хол амьдрахыг хүсч байна. Рики гэрийн сайн эзэн. Тиймээс биднийг ойрд хэвлэлээр олж харахгүй байх шүү” гэж Карлос Гонсалес хэлж байжээ.

 

БОЛОРГЭГЭЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top