”Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнхийн гэргий Г.Урангоо: Нөхөр маань амьдрал дээрээ шар хэвлэл дээр гардаг шиг хүн биш...

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 06

Шар сонин хэвлэл, сэтгүүл сайтууд уншигчдынхаа анхаарлыг татахын тулд жижиг гэлтгүй бүх зүйлсийг дэгсдүүлэн дэвэргэж, бичиж болох бүх боломжоо дээд зэргээр ашигласаар ирсэн билээ. Энэ жишиг дэлхий нийтээр шоу бизнесийн ертөнцөд байсаар ирсэн байх ч болно. Гэхдээ Шар хэвлэл гэдэг нэр нь өөрөө худлаа  шүү эсвэл давсалсан байх магадлал өндөр шүү гэсэн тодотголтой байхад хүн уншсаныхаа дараа үнэн юм шиг хүлээж аван, тэгээд бичцэн байна лээ  гэж хэн нэгэнд ярих нь энүүхэнд билээ.  Тийм ч болохоор шар хэвлэлийн баатар болсон анхаарлын төвд байдаг хүмүүстэй Zindaa entertainment өөрсөдтэй нь уулзаж, үг үзэл бодлыг хүргэхийг зорьж байна. Энэ удаад бид "Мон-Эрдэнэ" группийн ерөнхийлөгч П.Энхмөнхийн гэргий Г.Урангоотой ярилцлага хийж та бүхэнд хүргэх гэж байгаадаа баяртай байна.Бизнесийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа аль хэдийн олсон энэ залуугийн ар гэрийг дааж яваа гэргийтэй нь ярилцахад илэн далангүй, эелдэг ааш, ухаанлаг хүлээцтэй, ёстой л гэр бүлийн түшиг тулгуур болсон хүн юмаа хэмээн санагдаж  байсан юм. Ингээд хэн нэгний гарын үзүүрээр бичсэн биш "Мон-Эрдэнэ" группийн ерөнхийлөгч П.Энхмөнхийн гэргий Г.Урангоогийн өөрийнх нь "EXCLUSIVE VIDEO" ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. 

Э.Оюука


Top