“Цасан дээр” дуугаар нь та бид андахгүй мэдэх Take off хамтлаг 10 жилийн ойн тоглолтоо фэнүүддээ хүргэхээр тунчиг завгүй явна.
Тэд 10 жилийнхээ ойг угтан 2013 оны 12 сарын 13-нд Blue Sky Tower “Vegas” night club -д “Intro" Live тоглолтоо хийсэн билээ.
Мөн 10 жилийн ойгоо угтан "Take Off хамтлагийн дууг хэн сайн дуулах вэ?" ковер дууны уралдаан заралсан бөгөөд тус уралдааны Тэргүүн байран оролцогч Б. Мөнхсайхан "Урваагүй" дууны ковероор 137 Like, 14 Share-тэйгээр тодорсон байна.
Харин оролцогч BTX "Надаас өөр хэнд ч ирээгүй дурлал" дууны ковероор 51 Like, 16 share-тэйгээр хоёрдугаар байранд орлоо.

Сэтгэгдэл ( 2 )
Your answer shows real ineelligtnce.
tunchig zavgui yawna gsnee togloltoo hiisen bilee ghiin