Нэрт жүжигчин Пол Уокер найзынхаа хамт хурд хэтрүүлсний улмаас харамсалтайгаар амиа алдснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд түүний эхлүүлээд тэн хагаст нь орчихсон “Галзуу хурд-7” киноны үйл явдлын 60 хувийг өөрчлөн бичиж, дахин зураг авалт хийхээр болсон байна.
Нэгэнт Пол Уокер дахин Брайан О`Коннорын дүрийг бүтээхгүй тул кино зохиолч түүнийг “Галзуу хурд-7” дээр дахин хэрэг төвөгт орооцолдолгүй, нам гүмхэн амьдрахаар одож буй мэтээр дүрсэлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, Пол Уокерыг кинонд үхүүлэлгүй харин ажлаа орхиж буйгаар дүрсэлсэн нь олны таашаалд нийцэх шийдвэр болсон гэж хэвлэлүүд дүгнэжээ.
Үүнээс өмнө “Галзуу хурд-7”-д Пол Уокерын амиа алдсан ослын дүрс зургаас оруулж, түүнийг амь үрэгдсэн мэтээр үзүүлж, үргэлжлүүлэхээр төлөвлөж байж болзошгүй гэж хэвлэлээр мэдээлэгдсэн нь ор үндэсгүй ажээ.
Болоргэгээ

Сэтгэгдэл ( 1 )
Je veux bien te croire quand tu dis que ça fait du boulot!! Avant ma grand mère faisait de la confiture avec les grleeiloss du jardin, et mon grand père en fait du vin, mais il va bientôt arrêter je pense. En tout cas, je me régalais bien de sa confiture étant petite!!