Өдрийн амжилт уран бүтээл өглөөг хэрхэн угтахаас шалтгаалдаг. Тухайн өдрийн эрч хүч тархины ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Шинжлэх ухааны нотолгоогоор өвчин туслаа гэдэг нь био хэмнэл алдагдсан гэсэн үг. Хэмнэл алдагдах нь амьдралын дэглэм, зөьв хооллолттой холбоотой гэнэ. Хүн 100 тэрбум эсээс бүтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ. Шөнө унтаж байх явцад эсийн нөхөн сэргээлт явагддаг байна. Шөнөжин ажилласан эсүүд урьд өдөр нь хүний идсэн хоолноос өөр хэрэгтэй шим тэжээлээ авч хэрэглэчихсэн байдаг. Эс амьд бас ухаантай. Өөрт хэрэгтэй гэсэн тэжээлээ л хэрэгцээтэй тоо хэмжээгээр авч хэрэглэдэг. Хэзээ ч маргааш хэрэглэнэ гэж нөөцөлдөггүй . тэд биднээс ажилынхаа хөлс болгож 114 төрлийн шинэс тэжээл хоол нэхэж байдаг.Тэд биднийг амьсгал хураатал ажиллах бөгөөд өглөө бүрбиднээс хоол тэжээлээ нэхсээр л байх болно. Хэрвээ тэр нэхэж байгаа үед нь л хэрэгтэй бодисыг нь өгч чадахгүй бол эс өвчилдөг, эсийн буруу өсөлт буюу мутаци явагддаг. Мутаци явагдснаар хавдрын болон үрэвслийн эсүүд олноор үржиж буй болдог. Ингээд хүн өвддөг. Өглөө эсдээ хэрэгцээтэй хоол тэжээлээ өгч чадвал бие организм сэргэлэн цовоо эрч хүчтэй болж эхэлдэг.
Судалгаа
1. ДЭМБ-ын судалгаагаар “Өглөөны унд хүний өдөр тутмын эрч хүчний 25% өгдөг” гэдгийг баталсан байна.
2. Эрдэмтэдийн судалснаар таргалалттай хүмүүсийн 75% нь өглөөний ундаа уудаггүй зуршилтай байдаг. Турах хүсэлтэй эмэгтэйчүүдийн гол алдаа бол өглөөний цайг цэснээс хасчихдаг явдал юм. Ингэснээр турахад нөлөөлнө гэвэл эндүүрэл. Учир нь өглөө амандаа юу ч хүргээгүй хүн үдийн цайны үед хэтрүүлэн идчихдэг.
3. Хэдийгээр хүн бүхэн өглөөний цайгаа эрүүл байхад сайнаар нөлөөлдөг гэдгийг мэддэг ч бидний бидний биеийн хэлбэрт хүртэл нөлөөлдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Minnesota-н нийтийн эрүүл ахуйн сургуулийн судлаачид өсвөр насныхан өглөөний цайгаа тогмол ууж занших нь тэдний бие бялдарын хөгжилд сайнаар нөлөөлөн жинг нь хэвийн хэмжээнд барьж байхад тусалдгийг тогтоосон ажээ.
4. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд өглөөд сайн хооллодог оюутнуудын сурлага илүү сайн байдаг байна. Өглөө босоод сайн хоол идэх нь бие махбодь ба оюуны хөдөлмөр хийхэд эрч хүч өгдөг.
5. Энэ жил анх удаа ММСС-ийн санхүүжилтээр ШУТИС-ийн ХИБС-ийн их сургуулиудын Оюутнуудын хооллолтын байдалд судалгаа хийсэн байгаа Судалгаанд хамрагдсан нийт 180 оюутнуудын 54% өглөөний цай ууж амждаггүй , 80% нь зөв зохистой хооллолтын талаар мэдлэг хомс гэж гарсан.
Сэтгэгдэл ( 0 )