СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан жолооч 5 хүн мөргөж, гэмтээжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
4 цагийн өмнө

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр автомашины ослын бичиг нийтлэгдсэний дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, осол гаргасан жолооч согтуурсан болохыг тогтоож, үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. 

"Баянзүрх дүүргийн 22-р хороо, Офицеруудын ордны урд зам дээр нэг машин 3 хүн мөргөлөө" гэх дуудлага, мэдээлэл 2024.12.20-ны өдрийн 19:00 цагийн орчимд бүртгэгджээ.

Шалгалтын явцад "Тоёота приус" маркийн тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж, явган хүний гарцаар гарч явсан 5 иргэнийг мөргөж, гэмтээсэн байна. Харин тус автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Одоогоор мөргүүлсэн иргэдийн биеийн байдал хүндэвтэр,  эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авч байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top