ӨВӨРХАНГАЙ: Засаг дарга асан А.Ишдоржийн хэрэг прокурорт шилжлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 19

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн юм.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн тээврийн хэрэгслийн жолооч “И” нь явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ. Дээрх үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн “И”-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

Энэ хэргийн талаарх эрх зүйн зохицуулалт нь МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД:

27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.согтуурсан, мансуурсан үедээ;

2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;

2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;

2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;

4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.37) 2023 оны 10 сарын 19

Энэ машин нь төрийн машин уу хувийн машин уу гэдэг чухал байна. Ер нь төрийн мөнгөөр өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн автомашин авч унаад түүгээрээ өрөөлийн юм шиг гамгүй хайнга байдлаар хар эрчээр нь давхиж ямбийруулж, сэг болгодог явдалын зөвхөн нэгхэн жишээ нь юм уу даа. Төр, түмний мөнгөөр авсан машиныг өөрийн юм шиг биш өрөөлийн юм шиг хар эрчээр нь давхиж байж хүний аминд хүрсэн бол бараг санаатайгаар шамшигдуулан эвдэж устгах, түмэн олны нэгийг үгүй хийсэнийг нь бас зүгээр өнгөрүүлж болохгүй байхаа

0  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 10 сарын 19

Санаатай үйлдэл бол биш л дээ, согтуугаар үйлдсэн хэрэг ч биш, торгуулаад л өнгөрнө гэдэг үнэн байх аа, их сайндаа тэнсэн авах биз

0  |  0
z(59.153.112.226) 2023 оны 10 сарын 19

torguulaad ongoroh ym bna

0  |  0
Top