Томуугийн үед ачааллыг "Сэлбэ" эмнэлэг рүү хуваарилах боломжтой

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 12 сарын 21

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд өнөөдрийн байдлаар 160 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа тул орны хүрэлцээгүй байдал үүсэж эхэлжээ. 

Тиймээс нөхцөл байдал хүнд байгааг харгалзан Чингэлтэй дүүргийн 4 хороог "Сэлбэ" эрүүл мэндийн төвийн нэмэлтээр дэлгэсэн ор руу шилжүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өгсөн байна. 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт томуу, томуу төст өвчнөөр өвдсөн 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг тус эмнэлгээс өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu