Азид хийсэн дайны үр дагавар
Бага, Дундад ази дахь дайны нөлөөгөөр энэ бүс нутагт Ирак, Кагар улс түүхэндээ хамгийн их хөгжиж, хүлэг түүний залгамжлагчид хот сэргээн босгох, усны сувгийг цэгцлэх, шашны мөргөлдөөнийг намжаах, худалдааг өргөтгөх, лалын шашны харгис зарчмуудыг үгүй хийж, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэв. Мөн Перст одон орны ордон барьжээ. Татварыг цэгцэлж, зоосон мөнгө гүйлгээнд оруулсан нь эдийн засагт дэвшил авчрав. Харин Хятадад үерээс хамгаалах далан,үерийн суваг барьж, өртөө байгуулж, өндөр настан, тахир дутуу иргэдэд тэтгэлэг өгч ядуусыг нэгтгэн улсын санг байгуулжээ. Мөн хуурай, усан замын сүлжээг зохицуулснаар Хятадад худалдаа өргөжиж, төрөлшив. Газрыг тэгш хуваарлж үйлдвэрийг өргөжүүлэв. Хубилай ордондоо шинжлэх ухааны төв байгуулж улс даяар олон сургууль барив. Эдгээрээс хамгийн чухал нь Тан улсаас хойш тусгаар байсан хятад үндэстэнг нэгтгэв. Вассал орнууд ч Монголын нөлөө дам тусчээ. Үүнд Солонгосыг өлсгөлөнгөөс аварч, Күнзийн сургаал, хөвөн тарих, дарь боловсруулах аргыг нэвтрүүлсэн бол Энэтхэг- Хятадын хойгийн 5 улс мөхөж ,10 улс шинээр төрж 13 улстай болж газрын зураг нь эрс өөрчлөгдөв. Мөн вассал орнуудын худалдаа илт сайжирч хөгжив. Харин японын нийгэмд байсан дарлагч самурай нарын хүчийг сульдааж Японд цэргийн тактик, зэр зэвсийг таниулжээ.
Европт хийсэн дайны үр дагавар
Алтан ордны үед Оросын хотууд хөгжиж , худалдаа нь Хархорум, Бээжин ,Энэтхэг хүрч байжээ. Батын зарлигаар Зүүн өмнөд Орос тариалан ихээр хөгжиж анхны талхын дэлгүүр нээгдэв. Монголын жишээгээр оросууд аль ч шашинд хүндэтгэлтэй хандах болов. Өртөөний хонхыг сүмд авч хэрэглэв. Турк, монгол хэлний олон үг орос хэлэнд оров. Оросын мэдэлд орж нутаг нь тэлэв. Оросын цус монголоор сэлбэгдэсний жишээ нь Борис Годунов, Федор Годунов хаад, Их Петрийн эх Наталвя хатан, Алтан ордны үед эхлээд Киев, дараа нь Владимир Суздальд оросын засгийг төвлөрүүлснээр Москва төвтэй зүүн хойд орост энэ үндэстэн нягтарч эхэлжээ. Харин төв Европын хувьд гэвэл Европт дах, римчүүдийг уусгаж Румьныг үүсэх явдлыг түргэсгэсэн гэдэг. Европт дорнын соёл, техникийн ололт /салхин тээрэм, усан хүрд, зарим ургамал, цагаан болон гурвалжин будаа, тарвас, нимбэг, чихрийн Нишингэ , болон даавуу хийх, ном барлах/ ыг танилцуулж цаасан мөнгө гэсэн ойлголтыг төрүүлжээ. Азийг тэр бүр мэддэггүй Европын газар зүйн мэдлэгт дэвшил авчирч Марко Пологийн замаар аялах хүслийг өдөөснөөр газар зүйн их нээлтэнд дам хүргэсэн гэдэг.
Дэлхийн дахин ба Монголд үзүүлсэн нөлөөлөл
Өртөө байгуулж, худалдааны замыг аюулгүй болгосон нь өрнө-дорнын холимог соёлыг бий болгож хооронд нь танилцуулав. Тархай бутархай байгаад эзлэгдсэн орнууд сургамж авч дараа нь Хятад, Индонез, Осман, Орос гэсэн том гүрэн байгуулагдах эхийг тавьжээ. Шашин, үзэл бодлоор ялгаварлаагүй нь хүлцэмж гэсэн ойлголтыг авчирч,энх тайвнаар зэрэгцэн орших санааг төрүүлэв. Дипломат ёс, цэргийн урлаг, цаасан мөнгө нь дэлхийд хосгүй, шинэ ухагдахуунаар баяжсан байв. Гэвч дайн л болсон хойно хүний, өөрийн олон хүний амь эрсдэж, Монголын эдийн засаг тэгтлээ сайжирсангүй. Олз, татвар тухайн газартаа л зарцуулагдаж өөрсдөө ч газар нутгаасаа алдав. Гэвч Алтан улс тэргүүт харийн өнгөлзлөгөөс ангижирч ,төр ёсны уламжлалаа хөгжүүлж суурин соёлоос суралцаж, тариалан, гар урлал, уран барилга, хотын соёл шинэ түвшинд гарав. Үндэсний үзэл бүрэлдэж, түүХээ сонирхох болов. Мал аж ахуй дээд цэгтээ тултал хөгжив.
Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага гучин хоёр удаагийн тулалдаан хийж байж, монгол угсааны нийт наян нэгэн аймгийг араасаа дагуулан “хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бүртгэх” их үйл бүтээсэн билээ. Энэ үе бол Их Монгол улс байгуулагдах явц дахь нэг ёсны шилжилтийн үе болжээ.
Чингис хаан бол аугаа их жанжин мөн. Учир нь тэрбээр:
1. Тухайн цаг үеэсээ хэтийдсэн нэн чадварлаг үндэсний армийг зохион байгуулсан. Арван өрхөөс татсан арван цэргээс бүрдэх аравт, арван аравт бүрийн цэрэг нийлсэн зуут, арван, зуутын цэргээс тэрлэх мянгат, арван мянгатын цэрэг бүхий түмт байхаар журамласан цэргийн зохион байгуулалтын тогтолцоо нь Их Монгол улс байнгын хүчирхэг армитай байх нөхцлийг бүрдүүлсэн юм. Их Монгол улсын “Илдэч” хэмээх цэргийн яамны маягийн байгууллага нь цэргийн эрдэм ухааныг хөгжүүлэх, цэргээ байлдааны байнгын бэлтгэл сургуультай байлгах, цэргийн жанжин дарга нарын удирдлагын ур чадварыг ямагт төгөлдөржүүлэх, армийн зохион байгуулалтыг чанд цэгцлэх, дээд зэргийн уян хатан хөдөлгөөнт армийг байлдааны бэлэн байдалд барьж байх гол үүрэгтэй байжээ. Америкийн эрдэмтэн Д.Ж.Вернадский: “ХIII зууны монголын арми бол тэр үеийн дэлхий дахины хамгийн шилдэг арми байсан нь ямар ч эргэлзээгүй. Энэ морьт арми нь хэрэм, боомт эвдэх инженерийн ангитай байжээ” хэмээн тэмдэглэсэн байна.
2. Тал хээрийн нүүдэлчдийн эртний уламжлалт байлдааны хамгийн шилдэг чанарыг өвлөн авсан, дэлхийн бусад орны цэрэг, армийн шилдэг бүхний авхаалжтай соргог тусган эзэмшсэн стратеги, тактикийг бий болгосон. Чингис хааны цэргийн эрдэм ухаан нь ашигтай байрлалаас түрүүлж, гэнэтийн цохилт өгч байлдааны санаачлагыг гартаа атгах, газар орон, цагийн байдалд зохисыг таацуулан ухаалаг шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, морьт цэргийн хөдөлгөөнт чанарын өндөр боломжийг шавхан дайчлах, цэрэг эрийн зориг хүч, сэтгэлзүйн хатуужил, авхаалж самбааг илтгэх улс төр, цэргийн бодлогыг чадварлаг хослох урлаг байв. Их хааны цэргүүд сумаар цэнэглэдэг их буу, жадаар бууддаг их буу, гал шатаагч зэвсэг, өндөр цайз хэрэм давахад зориулсан тусгай шат, хэрмийн ханыг эвдлэн нураахад зориулалттай төмөр тэрэг зэрэг тухайн цагийн хамгийн шинэ хүчтэй зэвсэг техник хэрэглэхийн хамт байлдааны явцад хөшиг утаа хэрэглэн давшиж байжээ.
3. Тагнан турших нарийн бодож боловсруулсан арга үйлдлийг хийж байсан. С.С.Уолкер: “Монголын арми маневр сайтайгаараа ялгарч байсан бөгөөд энэ нь юуны түрүүнд агуу их хааны өөрөө гардан удирдаж байсан тагнуулын үйл ажиллагаатай холбоотой юм. Үүнээс өмнө ч хойшид ч өөр ямар ч арми тагнуулын ийм хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй юм” /19,296/ гэж тэмдэглэжээ. Бас зарим судлаачид дайсныг тагнах, мөрдөн хөөхөд Чингис хааны цэрэг анх удаа нохой хэрэглэсэн гэж бичсэн бөгөөд ийнхүү Чингис хаан өөрийн боломж нөөц дайсныхаа харьцаа байрлал, хүчийг сайтар судалж тулалдаанаа эхэлдэг байсан учир насандаа хийсэн 60 гаруй тулалдаанд нэг ч удаа ялагдаагүй ажээ.
4. Цэргийн дарга, жанжин болох дайчдын авъяас чадварыг гойд танин мэдэж тэднийг өсгөж сургаж дэвшүүлж байсан. Их хаан: “Аравтыг чанд захирч чадаж байгаа хүнийг зуутын ноён болгон дэвшүүл, зуутаа журамлан бэлтгэж чадаж буйг мянгатын ноёноор тохоон томил” хэмээсэн зарлиг буулгаж байв. Ж.Неру: Чингис хаан цэргийн ноёд дайчдаа эрэмбэ дараатай сүрхий сургаж чадсаны үр дүнд “Зөвхөн өөрөө их жанжин байгаад зогсоогүй цэргийн гайхамшигт олон жанжнуудыг хүмүүжүүлжээ” /20,351/ гэж тэмдэглэжээ. “Эрдэнийн эрих”, “Лу Алтан товч” зэрэг сурвалж бичгүүдэд Есөн өрлөг хэмээх есөн том жанжин томилсон тухай цухас дурджээ. Харин “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шаштир” гэдэг утга уянгын шүлэглэсэн зохиолд эл есөн өрлөгийн нэрийг бүрнээр нь бичсэн байна. Тэд бол Мухулай, Боорчи, Зэлмэ, Шихихутуг, Сорхон-шира, Сүбээдэй, Зэв, Борохул (удалгүй нас барсан), Хара Хирүгэ, хожим нэмэгдсэн Елюй-Чуцай нар байлаа. Судлаачид тэднийг орчин цагийн маршалуудтай дүйцүүлэн бичсэн үзэгдэнэ.
Чингэхлээр, дэлхий дахинд суу алдараа мандуулсан олон арван жанжнуудын дотор Чингис хаан ямар байр суурь эзлэх вэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Ж.Неру: “Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан, жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Александр Македонский, Цезар хоёр юу ч биш мэт” /20,351/ хэмээн тэмдэглэсэн байна. Л.Гарт:”Хэмжээ, далайц, урлагаараа, гэнэт довтлох чадвар, хөдөлгөөнт байдлаараа стратеги, тактикийг хэрхэн хэрэглэснээрээ Монголчуудын явуулсан кампанийн хэмжээ, далайц нь түүхэнд ижилсэх юм байхгүй” /21,172/ гэжээ.
Chinzo”s Blog
Сэтгэгдэл ( 4 )
odoo bol ulsaa hamgaalj chadahgui sh dee uneniig helehed gadaadiin zevsgees haraat.
hudlaa bultreed neg l ih medemhii humuus notloh barimt eh survaljaa hamt bicheech, yamar sudlaachiin yamar bichgees n yamar maltlagaas togtoov uuniig.
1983 - 1986 онд 124 р ангид алба хаасан онжавууддаа баярын мэнд хүргэе.
монгол цэрэг эрсийн суу алдар 1000,1000жилд мартагдахгүй дэлхий айтугай биширтүгэй