Монгол Улс хүн худалдаалах гэмт хэргээр аюултай ангилалд орох дөхжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 19

Азийн сангийн албан ёсны цахим хуудаст Монгол Улс дахь хүний наймааны талаарх тайланг бичжээ. Энд бичсэнээр, бага зэрэг ахиц байгаа ч асуудал маш олон бий аж. Энэ тайланг хураангуйлан орчуулж хүргэлээ.


Монгол Улс хүний наймаатай тэмцэх ажлыг бэхжүүлэх шаардлагатай

Монгол Улс Азийн орнуудын дунд хүний наймаагаар анхаарал татдаг нь худлаа биш. АНУ-ын Төрийн департаментийн Хүн худалдаалах гэмт хэргийн судалгааны тайланд Монгол энэ төрлийн гэмт хэргээр II зэрэглэлд орж байгаа гэж дүгнэжээ. Хүний наймааны дамжих зам, худалдан авагчид, гэмт бүлэглэлүүдийн тухай энд бичсэн байна.

Гэхдээ энд “Монгол Улсад хүний наймааг устгах орчин, хуулийн нөхцөл, хүчин чадал одоогоор байхгүй” гэсэн байв.

2012 оны нэгдүгээр сард Монголын парламент Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль баталсан. Энэ нь хүний наймааг устгах нэг алхам болсон юм. Үүнээс гадна ТББ, иргэний нийгмийн байгууллагууд сүүлийн гурван жилд маш чармайлттай ажиллаж байгаа.

Хууль баталснаас хоёр жилийн дараа буюу 2013 онд УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдүүлж эхэлсэн. Мөн Хуульзүйн яамны дэргэд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний дэд зөвлөл гээчийг байгуулсан.

Дэд зөвлөлийн гол ажлын нэг нь үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах, хууль хэрэгжихэд шаардлагатай нөхцөлийг бий болгох явдал.

Гэсэн хэдий ч, Монгол Улс хүний наймаатай бүрэн хүчин чадлаар тэмцэх болоогүй л байна. Одоогийн байдлаар хүний наймааны хохирогч болж, бэлгийн мөлжлөгөд орсон долоон хохирогч бий. Хамгийн гол нь тэдэнд өөрсдийгөө хамгаалуулах хуульч, хамгаалагч хөлслөх мөнгө байхгүй. Тиймээс олон улсын сангаар дамжуулж л хуульзүйн туслалцаа авч байна.

Мөн яг ийм чиглэлээр ажилладаг хуульч Монголд маш цөөн. Яагаад гэвэл, тэд найдвартай санхүүтэй байж чаддаггүй.

Тиймээс л иргэний нийгмийн байгууллагууд үүнд маш том нөлөөтэй байгаа. Тухайлбал, Жендерийн тэгш эрхийн төв 24 цагийн турш ажиллаж, хуульзүйн болон хамгааллын туслалцаа үзүүлдэг. Харамсалтай нь дангаараа ажиллаад хангалттай үзүүлэлт гаргаж чадахгүй.

Энэ төвийн мэдээллээс харахад, монголчууд ихэвчлэн утсаар дуудлага өгдөг байх юм. Өнөөдрийг хүртэл тус байгууллага 5600 дуудлага хүлээн авснаас 138 нь хүний наймаатай холбоотой байжээ. Бас 1600 хүн хамгаалалт хүсч, түр орогнох байранд хүрч ирсэн байна.

Өнгөрсөн онд Хуульзүй, Гадаад харилцааны яам, гадаад орнууд дахь ЭСЯ хамтран хүний наймааны сэжигтэн, хохирогч, магадлалтай хүмүүсийн мэдээллийг хилийн хяналтад байршуулсан аж.

Хэдийгээр Монгол Улсад энэ гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр шинэ тутам байгаа ч олон нийтийн оролцоо л хамгийн чухал юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dfghj(92.224.179.218) 2025 оны 03 сарын 13

oruulah heregtei . manai uls sain temtsej chadahgui bna

1  |  0
호ㅕㅓ(202.21.106.110) 2025 оны 03 сарын 13

Naimaaluulj bsanaas tsagaachil tsagaachil.

1  |  0
ГАР УТАС:(103.23.51.7) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
ABIR(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

mONGOLD XUULI FROKUROR ALBAN TUSHAALTNUUD AJILAA DALD EDIIN ZACAGTAI XOLBOCNOOC BOLJ DALD EDIIN ZACGIIN BURUU GARUUD NOERXOLOO TOTOOX GEJ ZUTGEJ BAIANA. eNE DALAD EDIIN ZACGIIN NEG XELBER NI XUNII NAIMAA BOLJ BAINA.mONGOLD BOSUD BISH CAIN UDIRDAGCHID MASH IX XEREGTEI BAINA.cONGUULIAR ARD TUMNII CANALIIG UILAN DUULAN GUIJ BACAN ZARIM NEG XUN BA BULEGLEL ULC ORON ARD TUMNIIXEE TOLOO BISH DALD BOXIR EDIIN ZACGIIN TOLOO ULAIRAN YBJ NAINA. iIM GARUUDIIG ILRUULJ BARIJ BAIJ XUNII NAIMAA ZOGCOX BAIX GEJ BODOJ BAINA.

1  |  0
Top