Яаж сайн Cover letter бичих вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 19

Та өөрийн CV-гээ гүйцэд бөглөсөн бол, одоо сайн Cover Letter бичих үлдэж байна. Хэдийгээр танд маш сайн боловсруулсан CV байсан ч, муу бичсэн Cover Letter-тэй хол явахгүй. Cover Letter бол CV-г нь унших сонирхлыг төрүүлдэг гол хүчин зүйл. Дараах 4 шинжийг захиандаа заавал оруулаарай.

1. Тодорхой

Cover Letter нь CV-тэй яг адилхан маш товч бөгөөд тодорхой байх ёстой. Хүчирхэг зар сурталчилгааны үгтэй адилхан Cover Letter ч  уншиж байгаа хүнийхээ сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг татах ёстой.
 
2. Уян хатан байх
CV-тэй харьцуулбал, Cover Letter-ийг илүү уян хатан тухайн ажлын байртай зохицсон хэлбэрээр бичсэн байх ёстой. Өөрийгөө тодорхойлох ямар нэгэн хувь хүн албан байгууллагын нэрийг Cover Letter-тээ заавал оруулах хэрэгтэй. Ингэснээр таныг тухайн байгүуллагад ямар чухал хүн болохыг чинь ойлгох болно.
 
3. Бүтээлч байх
Хамгийн гол нь таны давуу тал тухайн байгууллагын хувьд ямар ашигтай байж болохыг тодорхойлж бичих хэрэгтэй. Та өмнө нь байгууллагынхаа зардлыг 35 хувь хүртэл хэмнэх санаачлага гаргаж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж байсан бол тухайн байгууллага таныг ихээр сонирхоно.
 
4. Гарцаагүй араанд нь хийсэн
Сайн бичсэн Cover Letter уншиж байгаа хүнээ заавал нэг зүйл рүү хөтөлж аваачсан байдаг. Жишээ нь та худалдааны ажилд орох сонирхолтой байгаа бол хүсэлтээ шууд тулган илэрхийлэх хэрэгтэй.. Cover Letter-тээ ажлын ярилцлагад орох хүсэлтэй байгаагаа дурьдахаа мартуузай.
 
Үүнээс гадна ямар ажлын байр танд хэрэгтэй байгааг тухайн компанид ойлгомжтой илэрхийлж гаргасан байх хэрэгтэй. Хэрэв эхний хэдэн мөр л уншигчийн анхаарлыг татаж байгаа бол болчихлоо гэсэн үг.  Дараах жишээнүүдийг уншаад үзээрэй.

Захиргааны туслах 

Би компанидаа эрүүл мэндийн үйлчилгээний мэдээллийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэх эрүүл мэндийн үйлчилгээг түгээх чанарыг сайжруулах ямар нэг шийдлийг санал болгосон. Танай зорилго болон багийн гишүүдэд тэргүүлэх зэргийн захиргааны үйлчилгээгээр хангахад өөрийн ур чадвараа хөрвүүлэн ашиглаж чадна гэдэгтээ баяртай байна. 

Харилцагчийн үйлчилгээний төлөөлөгч

Ашиг олох зорилготой, хэрэглэгч төвтэй байх зарчим нь харилцагчдад санаа тавих орлогод чиглэсэн зарчим болж эхэлж байна гэж би боддог. Эцэст нь хэлэхэд, дээд зэргийн үйлчлүүлэгчдийг бий болгох төлбөр тооцоо, баримт боловсруулах гэх мэт иж бүрдэл асуудлуудыг амжилттай шийдвэрлэж ирсэн. Миний харилцагчийн үйлчилгээний 10 жилийн туршлагаас үзвэл төрөл бүрийн салбарын ажил олгогч нар харилцагчдаа зориулсан шилдэг үйлчилгээгээр хангах боломжийг надад олгож болно 

Санхүүгийн шинжээч

Би АБВ банкны тухай бизнес сэтгүүлээс маш сонирхолтой нийтлэл уншсан. Шинэ ажил хэрэг болон 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гайхал төрүүлсэн ажил үйлсэд чинь баяр хүргэе. Танай банкны өсөлтөнд оруулах боломж гэдэг бол миний хувьд гайхалтай зүйл бөгөөд ялалт-ялалт гэсэн баталгааг авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байна. 

IT –гийн зөвлөх

Туршлагатай технологийн менежер, бизнес эрхлэгчийн хувьд төсвөөс хэтрүүлэхгүйгээр өнөөгийн шинээр гарч байгаа технологийг одоогийн нөхцөл байдалдаа тохируулан хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нэн тэргүүний зүйл болоод байна. Гэхдээ ажиллах хүчнээ тоног төхөөрөмжөөр хангах, жижиглэн худалдааны үзүүлэх өрөөнүүдийг сүүлийн үеийн лаптопуудаар тоноглохыг хүсч байгаа бол намайг IT-гийн зөвлөхөөр ажиллуулахаар хайж байгаа бол та шийдлээ олж чадна гэдгийг би амлаж байна. 

Маркетингийн шинэ төгсөгч

Танай компани маркетингийн туслах ажилтны ажлын байр зарласан нь миний ур чадварт гайхалтай сайн нийцэж байна. Би маркетингийн чиглэлээр АБВ сургуулийг саяхан төгссөн бөгөөд миний академик суурь боловсрол, ВГД компанид дадлагаар ажиллах хугацаандаа олж авсан салбарын туршлагаа танай компанид санал болгож байна. Хэрэв надад боломж олдвол миний бизнесийн хүчирхэг мэдлэг, маркетингийн суурь боловсрол танай хэлтэс, харилцагч болон практикт үр ашигтай байж чадна гэдгийг мэдэж байна. 

Дунд мэргэжлийн хуульч

Хэрэв та үр дүнд чиглэсэн хуулийн багаа өргөжүүлэхийг хүсч байгаа бол миний CV-нд хавсаргасан техникийн ур чадвар, хуулийн өндөр ур чадвар таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна. миний одоогийн ажил олгогчийн тодорхойлсноор хэлтсийн гялалзаж буй од бөгөөд миний онцгой мэдлэг, ур чадвар, корпорацийн эрхзүйн туршлага танай пүүст ажилласнаар амжилт авчирах болно.
 
Үл хөдлөх хөрөнгийн агент

Би өмнөх туршлагаараа сая сая төгрөгийн борлуулалт хийж чадсан. Гэхдээ миний үл хөдлөх хөрөнгийн үйлчлүүлэгчид юу худалдаж авсан, удахгүй баригдах гэж байгаа барилга, өндөр зэрэглэлийн тансаг хаус авсан эсэхийг асууж болох юм. Урьдчилан борлуулах амжилтыг танай пүүст санал болгож байгаа бөгөөд танай багт орохыг маш их хүсч байна. 

Борлуулалтын төлөөлөгч

Хэрэв та бизнес хөгжүүлэлтийн багаа шилдэг борлуулалтын мэргэжилтнээр өргөжүүлэхийг хүсч байгаа бол миний хавсаргасан CV таны сонирхлыг татах болно. Танай компанид орсноор үр дүн гүйцэтгэлийн харьцаа 6 жилийн дотор 150% байх борлуулалтын номер 1 гүйцэтгэлтэй компани болох болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top