Алдарт Гизегийн пирамид бүх цаг үеийн хамгийн том гайхамшигт тооцогдсоор ирсэн. Хамгийн сүүлд Перугээс археологичдын олж илрүүлсэн инкүдийн Мачу-Пикчу хотын туурь бүртгэгджээ.
Тэдгээрээс хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь Таж-Махалын ордон, Нью-Йорк дахь эрх чөлөөний хөшөө, Парисын Эйфелийн цамхаг, Йорданы эртний хот Петра, Римийн Колизей, Хятадын цагаан хэрэм байв. Санал хураалтын явцад Хятадын цагаан хэрэм бусдаасаа илт тасархай саналтай байсан бол дээрх нэр дэвшигчдийн араас Британийн Стоунхэж, Пасхи арал дээрх чулаан хөшөө болон Рио-де-Жанейро хотын Есүс Христийн аварга хөшөө олон санал аваад байжээ. Ингээд санал асуулгаар ертөнцийн шинэ долоон гайхамшиг тодорч энэ талаарх мэдээлэл болон амжилтыг нь бататгах үүднээс одоогоор томоохон орнуудад “Шинэ гайхашиг” нэртэй номыг бүтээхээр болоод байгаа гэнэ.
Хамгийн том хэмжээтэй пирамидад нь МЭ өмнөх XXҮIII зуунд амьдарч байсан фараон Хуфугийнх тооцогддог /энэ нь грекээр Хеопс гэсэн үг юм/. Эхэндээ түүний өндөр 147 метр байсан бол сүүлийн хэсгээс 10 орчим метр нь нуржээ. Энэ пирамид нь XIX зууны сүүлч хүртэл дэлхий дээрх хамгийн өндөр байгууламжинд тооцогдсоор байлаа. Суурийнх нь дөрвөн тал адилхан 233 метр бөгөөд пирамидыг бүтэн тойроход бараг нэг км гаруй зам туулах шаардлагатай. Аварга байгууламжийг бүтээхэд тус бүр нь хоёр тн-ын жинтэй 2.300.000 ширхэг дөрвөлжин чулууг ашигласан гэдэг тооцоо бий. Тэдгээр өрсөн чулууны завсраар хутганы ир байтугай сахлын хутга ч орох зай байдаггүй аж.
Галикарнасегийн бунхан. Энэ байгууламж 5.000 кв.метр талбайг эзэлдэг бөгөөд өндөр нь 20 метр. Хатан хаан Галикарнасе өөрийн хайртай нөхөр Мавсолегийн дурсгалд зориулан уг бунхныг бариулсан хэдий ч хожим хатанг нас барахад нь мөн тэнд оршуулсан гэдэг. Хоёр давхар бунхны дээр морин тэргэнд суусан Мавсоле болон Артемисигийн аварга хөшөө сүндэрлэнэ. 1522 онд Туркийн довтолгооны өмнөхөн Мальтын хаан тус бунханг сэргээн засварласан боловч зандалчид бунханг сүйтгэн чулуугаар нь ханан хэрэм барьж байсан түүхтэй. Гэхдээ XIX зуунд Туркийн Будрун хэмээх хэрмийг нураан бунхан байсан газарт цоо шинээр хатан хааны дурсгалд зориулсан байгууламжийг бүтээжээ.
Коллос Родосский хэмээх Гелиос бурханд зориулсан аварга хөшөөний өндөр нь 36 метр. Энэ төмөр хөшөөг Родос тосгоны оршин суугчид хотыг нь аварна гэдэгт итгэдэг нарны бурханд зориулан босгожээ. Сүндэрлэснээс нь хойш тавин жилийн дараа гэнэтийн газар хөдлөлтийн улмаас хөшөөний хөл өвдгөөрөө хугарч сөхөрсөн байна. Гэмтсэн хөшөө мянган жилийн турш мөрний эрэг дээр “хэвтжээ”. Тэгтэл МЭ 977 онд ертөнцийн долоон гайхамшгийн нэгийг төмрийн хогонд тушаахын тулд 900 орчим тэмээгээр чирэн авч одсон байна.
Артемиди болон Эфесийн сүм нь 100 хүрэхгүй жилийн дотор хоёр удаа сэргээн босгогджээ. МЭӨ 356 онд Герострат сүмийг шатааж байсан аж /Тэр өдөр Александр Македонский төрсөн юм/. Харин шинээр босгосон сүмийн урт нь 109 метр, өргөн нь 50 метр. Эргэн тойронд нь 20 метрийн өндөртэй 127 цамхаг хүрээлнэ. Гэхдээ хоёр дахь сүмийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн гэдэг. МЭӨ 263 онд готууд сүмийг нураан христиан хэлтэнгүүдийн сүмийг суурин дээр нь босгосон байна. Ингэснээр сүм нь Византийн засаглалын эрх мэдэлд шилжжээ.
Аугаа Александрын гэрэлт цамхгийг МЭӨ 280 онд босгожээ. 120 метрын өндөртэй гэрэлт цамхаг нь олон жилийн хугацаанд Гизегийн пирамидын өрсөлдөгч байсаар XIX зуунтай золгожээ. Хамгийн дээд гурван давхарт нь маш том түүдэг гал байнга асаж байдаг нь эргэн тойрондоо хэдэн км-ын цаанаас ч гэрэлтэн харагддаг байсан гэдэг. Харин Римийн эзэнт гүрэн тарж бутарч эхлэхэд түүдэг гал бөхсөн бол XIҮ зуунд болсон газар хөдлөлтөөр цамхгийн дээд хэсэг нурж, суурь нь удаан оршин байх найдвар багатай болжээ. Харин туркууд тэрхүү гэрэлт цамхгийн суурийг ашигласан цайз барьсан нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )