Job.zindaa.mn сайтыг сонгон хэрэглэж буй танд энэ өдрийн мэнд хүргэе! Та байгууллагаа бүртгүүлсний дараагаар сайтад нэвтрэхэд танд зориулсан цэсүүд гарч ирнэ. Эдгээрийн тусламжтайгаар та job.zindaa.mn сайтыг бүрэн ашиглах боломжтой.
Ажлын зар оруулах –ын тулд уг цэс рүү ороход зарын гарчиг, үндсэн үүрэг, тавигдах шаардлага, нэмэлт мэдээлэл, мэргэжил, цалин, төрөл, огноо, газрын зураг зэрэг нөхөх болон сонгох өгөгдөл гарч ирнэ. Та тэдгээрийг бөглөсний дараа хадгалах товчийг дарснаар зар нийтлэгдэнэ.
Идэвхитэй зар буланд хугацаа нь идэвхитэй байгаа буюу анкет хүлээн авах боломжтой ажлын зарууд байрлана. Идэвхитэй зар ба идэвхигүй заруудад тохиргоо хийх боломжтой . Та тохиргоо хийх зарын хэсэг рүүгээ орон , шинэчлэх, засах, идэвхигүй болгох, устгах зэрэг командуудаас сонгож, тухайн зар дээр ирсэн CV-нүүдийг цэгцлэх боломжтой.
Идэвхигүй зар энэ буланд ажлын байрны анкет хүлээн авах хугацаа дууссан эсвэл ахиж анкет хүлээн авах шаардлагагүй болсон бол идэвхигүй зар хэсэгт автоматаар шилжинэ. Идэвхигүй зарыг та шинээр зарлах эсвэл устгах боломжтой.
Манай CV бааз - Зарласан ажлын байранд илгээсэн бүх анкетууд энэ булан руу орно. Үүнээс анкет тус бүрт уулзах, уулзсан, хэрэггүй гэх тохиргоо болон нэмэлт тайлбар хийх боломжтой ба шинээр ирсэн анкетуудыг хуучнаас нь ялгаж өгнө.
Нээлттэй CV хайх - булан руу ороход зүүн талд босоо хэлбэрээр байрлах сонголтуудаас өөрийн хайж буй боловсон хүчинд шаардагдах нөхцлүүдийг бөглөж хайх товчлуурыг дарснаар нээлттэй CV баазаас автоматаар шүүнэ. Та шүүлтэнд гарч ирсэн CV-нүүдийг дэлгэрэнгүйгээр үзэж, хэвлэж, татаж авах боломжтой.
Компаний мэдээлэл- Энэ буланд танай байгууллагын зарласан зар болон байгууллагын танилцуулга байрлана. Мөн та байгууллагын танилцуулгаа засах товчлуур дээр дарснаар өөрчлөх боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )
Yo, good lokoin out! Gonna make it work now.