Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин 25 см нэмэгдсэн байна

2026 оны 09 сарын 04

 

Хөвсгөлийн уулсаас эхтэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25 см нэмэгдсэн байна.

Тодруулбал, Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр (2026.09.04) Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр (Цагаан-Үүр) голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25 см нэмэгдсэн байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, голын ус руу орохгүй байхыг онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top