Job.zindaa.mn сайтыг сонгон хэрэглэж буй танд энэ өдрийн мэнд хүргэе!
Шинээр ажилд орох, ажлын байраа өөрчлөх хүсэлтэй хүмүүс манай сайтаар дамжуулан ажил хайхад илүү амар юм. Та бүртгүүлсний дараагаар сайтад нэвтрэхэд CV засах хэсэг гарч ирнэ. Ингээд та алхам 1-ээс эхлэн өөрийн мэдээллийг оруулаарай.
Зураг оруулах - Эхлээд та өөрийн цээж зургаа оруулна. Зургаа оруулахдаа зурагны хэсэг дээр дарсны дараа choose file гэх товчлуур гарч ирнэ. Тухайн товчин дээр дарснаар компьютер дээр хадгалсан өөрийн зургаа оруулах боломжтой.
Алхам 1 Ургийн овог, эцэг эхийн нэр, өөрийн нэрээ бичээд төрсөн газар болон харгалзах аймаг дүүрэг, төрсөн он сар өдрөө сонгоод өөрийн хүйсээ сонгон чагтлана. Харин та нэмэлтээр өөрийн давхар утас, сайт блог, Facebook, twitter хаягаа оруулах боломжтой. Дараа нь өөрийгөө товч танилцуулна уу хэсэгт өөрийн үзэл бодол, амьдралд хандах хандлага зэргийг бичнэ. Үүний дараа өөрийн оршин суугаа аймаг дүүргээ сонгоод хороо хаягаа нөхөн оруулаад хадгалах товчийг дарснаар дараагийн алхам руу шилжихэд зориулагдсан “дараах” товчин дээр дарна.
Алхам 2 Ингээд алхам 2 луу орно. Энэ хэсэгт та өөрийн боловсролын байдлаа оруулна. Ерөнхий боловсролоосоо буюу 10 жилийн сургуулиасаа эхлэн бөглөнө. Бүрэн дунд боловсролыг сонгосон тохиолдолд сурсан чиглэл гэх хэсэг бөглөгдөхгүй. Товч тайлбар хэсэгт нь тухайн сургуульд суралцаж байх хугацаанд ямар тэмцээн уралдаанд оролцож байсан болон гавъяа шагналынхаа талаар бичнэ. Эцэст нь тухайн сургуульд элссэн он болон төгссөн оноо сонгоод хадгалах товчийг дарахад дараагийн сургуулийнхаа талаар бөглөх хүснэгт автоматаар гарч ирнэ. Та өөрийн төгссөн бүх сургууль, сургалтынхаа талаарх мэдээллийг оруулж дууссаныхаа дараагаар хадгалаад дараах товчийг дарснаар алхам 3 луу шилжинэ.
Алхам 3 Энэ хэсэгт өөрийн ажлын туршлагын талаар мэдээллийг оруулна. Хэрвээ өмнө нь ажил хийж байгаагүй бол “ажлын туршлага байхгүй бол чагтал” бичгийн өмнөх дөрвөлжин дээр дараарай. Ажлын туршлагаа бөглөхдөө байгууллагын нэр, тухайн байгууллагат ажиллаж байсан албан тушаалаа бичээд, орсон гарсан огноогоо сонгоно. Хэрвээ ажлаасаа гараагүй байгаа бол одоо ажиллаж байгаа хэсгийг чагтална. Ингээд ажиллаж байсан байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг сонгоод, тухайн байгууллагат ямар ажил үүргүүдийг хийдэг байсан болон эзэмшсэн чадвар гэх зүйлүүдээ тодорхой бичээд хадгалах товчийг дарж хадгална.
Алхам 4 - та өөрийн гадаад хэлний мэдлэгийн талаар оруулна. Хэрвээ гадаад хэл байхгүй бол чагталж дараагийн алхам руу орно. Өөрийн мэддэг хэлээ сонгоод тухайн хэлээрээ сонсож ойлгох, ярих, уншиж ойлгох, бичих зэрэг чадварынхаа түвшинг сонгоно. Дараа нь энэ хэлийн талаарх товч тодорхойлолт хэсэгт тухайн хэлийг яаж эзэмшсэн талаараа мөн Олон Улсын ямар нэгэн шалгалт өгсөн эсэхээ бичиж тодруулна. Та энэ маягаар өөрийн гадаад хэлнийхээ мэдлэгийг оруулсны дараагаар хадгалаад дараагийн алхам руу шилжинэ.
Алхам 5 хэсэгт өөрийн ур чадвараа тодорхойлно. Хэрвээ ямар нэгэн ур чадваргүй бол чагталж дараагийн алхам руу орох боломжтой. Энэ хэсэгт та өөрийн ажлын туршлагаас олж авсан ур чадваруудаа бичнэ. Компьютерын мэдлэг \эзэмшсэн программуудаа дэлгэрэнгүй тайлбарлан бичих\хэсэгт өөрийн ашиглаж чаддаг программуудаа чадварын төвшинтэйгөө хамт оруулна. Жолооны үнэмлэх / хэсэгт ямар ангиллаар хэдэн жил машин барьсан талаараа бичиж хадгалах товчийг дарснаар дараагийн алхам руу шилжинэ.
Алхам 6-д та өөрийн ажиллах мэргэжлээ сонгоно. Сонирхож буй ажлын байр гэх хэсэгт цаашид ажиллах мэргэжлээ бичиж оруулна. Үүний дараагаар доор заасан мэргэжлүүд дундаас дахин мэргэжлээ сонгоод чагтлана. Ингээд ажилд орох боломжтой хугацаагаа, хүсч буй цалин, хаана ажиллах боломжтойгоо сонгосноор хадгалах товчийг дарж хамгийн сүүлийн алхам руу орно.
Алхэм 7-д та өөрийн CV-ний төлвөө сонгоно.
Эдгээрээс өөрт тохирох төлвийг сонгосноор таны CV гүйцэд бөглөгдөж дуусна.
Ажлын байранд анкетаа илгээх
Сайтын нүүрэнд байрлах нийт зар цэс рүү орон ажлын заруудаас аль тохирох луугаа орно. Үүний дараа зарын доор байрлах CV илгээх товчийг дарж анкетаа илгээнэ. Мөн та зарын дээр байрлах и-мэйлээр авах хэсэгт дарснаар тухайн төрлийн зар таны и-мэйл хаяг руу очих болно. Хэрвээ та фэйсбүүк, твиттерээр тухайн зарыг тараахыг хүсвэл хажуу талд байрлах сонголтуудыг дараарай.
Анкетаа засварлах
Та өөрийн анкетаа хүссэн үедээ засах боломжтой. Үүний тулд баруун дээд хэсэгт байрлах CV засах товчлуурыг дарна. Үүний дараа та анкетаа засчихаад хадгалах товчлуурыг дарснаар CV таны хүссэнээр өөрчлөгдөнө.
Илгээсэн CV
Энэ булан нь та өмнө нь манай сайтаар дамжуулан ямар байгууллагуудад өөрийн анкетаа илгээсэн түүх нь гарч ирнэ.
Дагасан компани
Та ажилд орох хүсэлтэй байгууллагынхаа танилцуулга хуудас руу орон дагаж болно. Ингэснээр тухайн дагасан байгууллагын зарласан ажлын байр болгоныг та энэ булангаас мэдэх боломжтой.
Тохирох ажлын зар
Таны мэргэжилтэй ижил эсвэл төстэй зар зарлагдсан тохиолдолд уг булан руу автоматаар шилжин орох болно.
Хадгалсан зар
Та хэрэгтэй гэж үзсэн зараа хадгалах товчлуурыг дарж хадгалснаар энэ бүлэгт хадгалсан зарууд тань орох болно.
CV татах
Та энэ товчлуур дээр дарснаар өөрийн CV-ээ компьютертаа татах боломжтой.
Тохиргоо
Энэ бүлэгт та нууц үг болон мэдээллийн тохиргоогоо хийх боломжтой. Манай сайтаас танд илгээх мэдээ мэдээллийг та и-мэйл хаягаараа эсвэл гар утсандаа мсжээр авахаа аль хүссэнээрээ сонгох болно. Харин нууц үгээ солихын тулд өөрийн хуучин нууц үгээ хийгээд дараа нь шинэ нууц үгээ оруулаад дахин давтан оруулна.
Шуурхай зар
Энэ буланд зарласан ажлын байранд анкет бөглөх шаардлагагүйгээр шууд ажил олгогчтойгоо холбогдоод ажилдаа орох боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )