Нимбэг гоо сайхны үйлчлэлээр хамгийн сайн нь юм. Цайруулах, сэвх арилгах, арьс чангаруулах, зөөлрүүлэх үйлчилгээтэй. Нимбэг витамин С, кальци агуулдаг учир гоо сайхны бүтээгдэхүүнээр болон арьс арчилгананы бүтээгдэхүүний түүхий эд болдог. Үс нь хагтдаг хүмүүс чидун жимсний тосыг нимбэгний уусмалтай хольж үсэндээ түрхээд 30 минутын дараа угаахад үр дүнтэй. Үүнээс гадна нимбэг нь хүчил агууламж өндөр учир эвэршилтийг зөөлрүүлэх, үхэжсэн арьсыг гуужуулан шинээр төлжүүлдэг. Нэг цайны халбага нимбэгний шүүсыг нэг аяга тараг, нэг халбага зөгийн бал хольж өвдөг, тохой, хөлийн өсгийдөө 10 минут зөөлөн массаж хийсний дараа бүлээн усаар угаана. Үүнийг байнга хийхэд булбарай зөөлөн болно. Түүнчлэн нимбэгтэй ус уух нь бонгино хугацаанд хоол сойлгүйгээр турах сайн арга болдог байна.

Сэтгэгдэл ( 0 )