Загвар өмсөгч С.Төгсөө: Ээгий ганцаараа тэр хэрүүлээ хийсээр байх юм байлгүй. Надад хамаагүй.

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 21

Монголын олны танил сайхан бүсгүйчүүдийн нэг загвар өмсөгч С.Төгсөө нөхрөөсөө салсан тухай шуум дэгдээд нэг хэсэгтээ л тэд цахим ертөнцөөр дайтсан гэж болно. С.Төгсөө өдгөө Сингапурт байгаа бөгөөд хувийн амьдрал болоод олны мэдэхийг хүсэж буй асуудлаар хэдхэн хором хүүрнэснээ та бүхэнд хүргэе. Саяхан түүний хуучин нөхөр загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нэгэн сэтгүүлд  хувийн амьдралынхаа тухай дэлгэрэнгүй ярьсан билээ.

 

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Ямар ажилаар хаана явж байна вэ?


Сайн сайн. Сингапурт "Diva model management” агентлагт гэрээгээр ажиллаж байна. Ажил ихтэй ядарч унах гээд л гүйж байна даа.

 

Ямар хугацаатай ажиллаж байгаа вэ?

Одоогоор хоёр сарын гэрээ хийсэн байгаа.

 

Охин чинь Монголд байгаа юу?

Тийм. ээж эмээ, өвөө, дүү гээд гэр бүлийхэнтэйгээ үлдсэн. Үнэхээр их санаж байна. Гэхдээ ээж хүн ажилаа хийх хэрэгтэй шүү дээ. Ээж маань миний бүх зүйлийг хариуцаж өсгөсөн шиг би ч бас адилхан, гэртээ сууж хүүхдээ харахаас илүү ажилаа хийж өөрөө өөрийгөө болон охиноо авч явахыг хүсдэг. Хүнд найдаж өөрийгөө болон ер нь юугаа ч даатгах дургүй.

 

Охиноо хөхүүлсэн үү?

Мэдээж ой хүртэл нь хөхүүлсэн.

 

Сайн ээж байхын хамгийн чухал нь юу гэж боддог вэ?

Яг л миний ээж шиг байх хэрэгтэй гэж боддог. Ээж маань намайг бүр багаас дандаа эерэг сэтгэдэг байхыг зааж сургасан. Хамгийн гол нь ирээдүйг нь баталгаажуулах ёстой. Ээжтэйгээ би яг найзууд шиг байдаг. Охинтойгоо ч бас тийм байна.

 

Загвар өмсөгч Сүбээдэй та хоёрын дотно харьцаатай, хамт амьдарч байгаа гэсэн мэдээлэл гарсан. Та энэнд албан ёсны хариулт өгөөгүй байгаа шүү дээ?

Үнэн. Сүбээдэй бас энд Сингапурт ажиллаж байгаа. Гэхдээ бид хоёр тусдаа агентлагт болохоор тусдаа байранд байгаа. Заваараа л уулзаж байна.

 

Яагаад Сүбээдэйг найз залуугаараа сонгох болов оо?

Анх Токиод “fashion week”-д оролцохдоо дотносож эхэлсэн. Охин минь хамт байхдаа ямар их баярлаж, эрхлэхийг нь хараад л шийдсэн гэх үү дээ. Ер нь хамгийн чухал шийдвэрийг гаргадаг хүн чинь тэр бяцхан хүн шүү дээ. Бас амьдралыг үзэх үзэл, охин бид хоёрын төлөө олон өөрчлөлтүүдийг хийж чадаж байгааг нь хараад л татагдсан.

 

Саяхан таны хуучин нөхөр Н.Эрдэнэцогт хувийн амьдарлынхаа талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байсан?

Тийм сураг гараад байсан. Тэр үед би аль хэдийн явчихсан байсан. Энэ талаар сураг сонсох төдий л байна. Сонсоод зүгээр л инээд хүрсэн. Бүгдийг нь олж уншиж чадаагүй, найзаасаа л ерөнхийд нь сонссон. Үнэндээ би уучлалт гуйгаад, бүх учраа ололцсоны дараа тэр яриа гарсан.

 

Н. Эрдэнэцогтоос уучлалт гуйх ямар шалтгаан байсан бэ?


Би эхэлж интернэтээр жаахан сенсацилсан нь үнэн. Тэр нь ч учиртай байсан. Гэхдээ жаахан хүүхэд байгаа биш уучлалт гуйх хэрэгтэй гэж бодоод уучлалт гуйсан. Миний хувьд тэр бүх ядаргааны хэрүүл аль хэдийн ард хоцорсон. Хийх юм их байна. Ээгий л тэгээд ганцаараа тэр хэрүүлээ хийсээр байх юм байлгүй. Надад хамаагүй.

 


Таныг “Нэг шөнө хэд бол хэдэн ч удаа секс хийж чаддаг” гэж ярьсан байсан. Үүнийг та юу гэж бодож байна вэ? Ийм зүйлийг заавал ярих шаардлага байсан юм болов уу.

Мэдэхгүй, энэ яриагаараа намайг доош нь хийх гэсэн юм уу эсвэл өөрийгөө өөд нь татаад байгаа юм уу ойлгоогүй. Гэхдээ үнэн бол биш.

 

 “Охинтойгоо уулзахыг хүсэж байна” гэж байсан та уулзуулахгүй байгаа юм уу?

Өөрөө уулзъя гэдэггүй байсан шүү дээ. Тэгээд би уулзаач гээд гуйлтай нь биш. Энэ талаар бид хоорондоо яриад тохирчихсон. Интернэтээр сенсацилж байхаар надад ганц үг хэлэхэд болох байсан.

 

Ер нь та хоёрын салах шалтгаан юу байсан бэ?

Яахав дээ гэр бүлд уул нь ганц нь биш хоёулаа хамт зүтгэх ёстой. Ээжийг маань жаахан буруутгасан сонсогдсон. Үнэндээ удаа дараа утсаа унтрааж 7 хоногоор юу хийж яваа нь мэдэгдэхгүй хүнд ямар ч ээж найдаж тусдаа гаргахыг зөвшөөрөхгүй биздээ. Тэгээд яриад байвал энэ дөнгөж эхлэл. Одоо энэ талаар дахиж нэг их яриад байхыг хүсэхгүй байна.

 

“Анхнаасаа хадам ээж надад дургүй бид хоёр бие биенийхээ азгүй сугалаа” гэсэн байсан. Үнэхээр Эрдэнэцогтод ганц охиноо даатгаж өгөх зориг ээжид тань байгаагүй юм болов уу?

Энэ асуултанд охиддоо хандаж үг хэлье дээ. Ээж нарынхаа үгэнд орж байгаарай. Чамаас илүү амьдрал үзсэн хүмүүс чамд хэзээ ч мууг хүсэхгүй нь тодорхой.

 

 Н.Эрдэнэцогт бас "С.Төгсөө миний араас гүйсээр байгаад үерхсэн" гэж байсан энэ үнэн үү?

Анх үерхэе гэж хэлж байсан нь үнэн. Гэхдээ намайг огт тоохгүй байхад нь би араас нь гүйсэн зүйл байхгүй шүү дээ. Би тэгэх ч хүн биш. Зүгээр л үерхэе гэдэг үгийг түрүүлж хэлсэн.

 

Мэдээж хүн бүхэнд сайн зан чанар байдаг шүү дээ. Анх Н.Эрдэнэцогтын юу нь таалагдсан бэ?

Өөртөө итгэлтэй бас санаачлагатай нь таалагдаж байсан.

 

Та хоёр гэр бүлээ цуцлуусан уу?

Тэгсэн.

 

Та хадмуудтайгаа ямархуу харьцаатай байсан бэ?

Сайн байсан. Ээгий ээжийнхээ нүүрийг их түлсэн дээ.

 

Н.Эрдэнэцогт загвар өмсөгчийн хувьд хэр чадварлаг гэж боддог вэ?

Энэ асуултанд хариулахгүй байж болох уу.

 

Залуу гэр бүлүүд ямар байх ёстой гэж боддог вэ?

Нэг нэгнээ...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.70.46.206) 2025 оны 03 сарын 13

Hen chas goy bnu gj asuchaw. Ugasa jinhenmodelbietei haralgan malaa

1  |  0
(202.179.20.209) 2025 оны 03 сарын 13

ene togsoo aimaar ynag torhtei busgui shuuuu

1  |  0
(95.223.148.190) 2025 оны 10 сарын 25

Goyo huuhen bol bishe, oniison, undur urt l gehees, harin gaigui uhaalag hudulmurch bh, ene 1 zaluu ni ugaasaa shal tsarai muutai hachin l yum bsan, yamar ch zagvar umsugchiin shaardlaga hangahgui

2  |  0
Top