Ажил дээрх хов живийг асуудалгүй болгоё

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 26

Хоёр хүн нийлж, өөр нэгнийг ярьснаар хов живийн эхлэл тавигддаг.  Ингээд уг ярианаас үүдэн хэрүүл маргаан, үл ойлголцол үүсч, цаашлаад ажилчдын уур амьсгал, бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл хов живийг давуу тал болгон ашиглах боломжтой гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ.

Сануулга өгдөг

Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ? Хүмүүсийн жиг жуг ярианаас захирал чинь юу нуугаад байгааг мэдэж болно. Цуурхал гэдэг нь албан мэдээнээс ч илүү хурдан тархдаг. Тухай бүрт нь авсан мэдээлэл дээр үндэслэж цаашдын авах арга хэмжээгээ төлөвлөж болно. Жишээлбэл: Ашигтай ажлын байран дээр байдаг Болдоо чөлөөлөгдөх гэж буйг аманцар хүүхнүүд дуулгалаа. Та бусдаас түрүүлж, захиралтайгаа уулзаж энэ байран дээр илүү ажиллаж чадна гэдгээ батлах боломжтой.

Сэдэл үүсгэдэг

Хэн нэгний амжилтын тухай яриа нэр хүндийг өсгөж, бусдад нэгийг бодогдуулдаг. Атаархах бус эсрэгээрээ “би ч бас чадна ” гэх бодол төрүүлнэ. Жишээлбэл: Сараад маш чухал ажил даатгасныг Нараад хэлэхдээ чи Сараагийн имижийг өсгөхөөс гадна Нараад амжилт гаргахын тулд юу хийж болох вэ? Гэдгийг бодогдуулна.

Мэдээлдэг

Хов жив нь хүмүүсийн сэтгэл санааны байдлыг илтгэдэг. Ярьж буй зүйлийг нь сонссноор  ажлын байрныхаа уур амьсгалыг өөрчлөх боломжтой. Жишээлбэл: Хов живэнд дүгнэлт хийснээр байгууллага дотор өөрчлөлт шинэчлэлтийг хэрхэн хүлээж авч байгаа зэрэг асуудлуудыг төвөггүйхэн мэдэх боломжтой.

Чиглүүлдэг

Ажил үүргийн хуваарилалт тэр бүр 100 хувь хэрэгждэггүй. Тэгвэл алдаа дутагдал гаргаж буй хүмүүст хэн нэгний алдаа оноотой сургамжийг айлдах хэрэгтэй. Жишээлбэл: Хамт ажиллаж буй найз чинь албан тушаалаа буруугаар ашиглаж байгааг та мэдлээ. Гэхдээ шууд хэлж зүрхлэхгүй байвал өмнөх түүхийг зүрхэнд ортол нь яриарай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top