“Паппарацийн хаан” Рино Бариллари: Миний танилууд гэрэл зурагчин биш террорист болсон

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 01

Тvvний бvтээлээс Одри Хепберн, Диана гvнж, Никита Михалков, Дэвид Бекхэм, Майкл Жэксон нарын гэрэл зургийг vзэж болно. Алдарт паппараци Рино энэ удаагийн ярилцлагандаа яагаад одод тvvнийг ангуучилдаг, Орост ирээд хэний зургийг авмаар байгаа талаараа голлон ярьжээ.

-Таны  ажлаас яг юу нь тэгтлээ сэтгэл татам байдаг вэ?

-Өглөө бvхэн босохдоо тэр өдөр надад юу тохиолдох бол гэж догдлох нь л сонин. Ямар нэгэн чухал, эсвэл сонирхолтой зvйлийг л би хvлээж байдаг. Иймээс хэзээд би ажилдаа бэлэн байх ёстой. Энэ бол төлөвлөгөөний дагуу хийгддэг амархан тоглоом биш. Хоногийн 24 цагийн турш боломжтой агшин бий болохыг л хvлээдэг дээ.

-Тэгвэл энэ ажлаас та мөнгийг илvvтэй хvлээдэг vv, эсвэл таашаал аваад vлдэхийг боддог уу?

-Мөнгө мэдээж чухал. Энэ нь бусдаас төгс, илvv бvтээл хийхэд хамгийн их нөлөөлөх зvйл. Би мөнгөө шинэ зургандаа, мэдээлэгчдэдээ, мөн бас бус шаардагдах зvйлдээ зориулдаг. Гэхдээ таван мянгыг зарцуулахад ганц мянга нь л амжилттай болох тохиолдол их. Дараа нь авсан бvтээлээ харан таашаал авна.

-Танийхаар бол хэн нэгнийг мэргэжлийн гэрэл зурагчин,  эсвэл паппараци болоход юу хvчтэй нөлөөлдөг вэ?

-Энэ чинь ирээдvйн амьдралын сонголт. Яг сэтгvvлч шиг зургаараа бичдэг гэрэл зурагчны бvтээл нь дэмий шахуу текстээс хавьгvй дээр байдаг шvv дээ. Тэгэхээр хvн өөрөө л тэгж чадна гэж vзвэл аль нэгийг нь сонгоно. Энгийн гэрэл зурагчны 10 бvтээлтэй паппарацийн нэг нь тэнцэх бол энvvхэнд.

-Паппарацийг юу хамгийн ихээр өдөөх вэ? Скандал хvсэх, эсвэл…?

-Vгvй ээ. Паппараци хэзээ ч скандал vvсгэж болохгvй. Өөрсдөө дуулиан тарих дуртай эрхмvvд чамгvй л олон байдаг. Тvvнийгээ реклам гэж ойлгодог. Үvнийг л паппараци ялгаж чаддаг байх хэрэгтэй. Тvvнээс биш өөрийн зvгээс скандал vvсгээд байвал тэр нэг л өдөр хөрснөөс арчигдана. Тэгээд энэ нь олон нийтэд таалагдах эсэхийг бид мэдэхгvй ш дээ. Дургvйцлийг нь хvргээд байвал… дуусаа.

-Та өөрийн зvрх сэтгэлээ дагаж хэн нэгний зургийг авдаг уу, эсвэл өнөөдөр алдар нэртэй байгаа руу нь ханддаг уу?

-Би сониныхоо эрхлэгчийн хvссэн даалгаврыг л биелvvлдэг. Хэрвээ маргааш тэр надад “Энэ охины зургийг ав” гэвэл би очоод л авна. Заримдаа өөрийн гэсэн ажлын сэдэв олж авахад төвөгтэй байдаг. Гэхдээ нэртэй хvмvvстэй байнга холбоотой байхгvй бол ийм төрлийн ажлыг хийнэ гэдэг худлаа. Тэднээс л тvvх vvсдэг биз дээ.

-Гэхдээ яагаад ч юм паппарациудын ур чадвар нэг л муу мэт санагддаг. Өмнө нь ч бас ийм л байсан болов уу?

-Vгvй шvv. Өнөөдөр гэрэл зургийн аппараттай л хvн харвал “паппарацо” гэх болж. Гэтэл тэр нь тамирчин байх. Мөн аппарат бvхий гар утастай улс төрчийг мөн л “паппарацо” хэмээнэ.  Тэгэхээр халуун цэгт гар утас, фотоаппарат барьсан болгон паппараци биш. Жинхэнэ паппараци гэдэг бол зvгээр нэг текст бичдэг сэтгvvлчийн дэргэд агуу уран бvтээлч гэж ойлгоорой.

-Өдгөө олон нийтийн зvгээс гэрэл зургийн сурвалжлагад хандах хандлагад өөрчлөлт гарч байна уу?

-Миний хувьд бол тийм. Зарим нэгэн алдартнууд намайг өөрсдөө олдог. Хэрвээ нэг хvн намайг хайж байгаа л бол ажил гарлаа гэсэн vг. Гэхдээ өөрийн хувийн амдралаа хэзээ ч дэлгэж байгаагvй алдартнууд цөөнгvй байгаа. Гэтэл тэд нэр хvнд нь бага багаар унаад ирэх vед элдэв төрлийн хvvхэнтэй орооцолдсон, салсан, хvvхдээ хаясан гээд рекламыг өөрсдөө санаачилдаг. Өдгөө ингэж vзээгvй одод гэж vлдээгvй байх. Гэлээ ч тэд нийгмээ даган өөрчлөгдөж л байгаа болохоор нийгэмд таалагддаг, хvндлэгддэг хэвээрээ байна.

-Лос-Анжелосын захиргаа паппарациудтай тэмцэж эхэлсэн…

-Энэ зөв өө. Яагаад гэвэл бид нэг нэгнийгээ хvндлэх хэрэгтэй. Тэдэнд хамаагvй ойртож болохгvй ш дээ. Бvр дөрвөөс таван метр ойртоход л шийтгvvлэх болсон. Тvvнээс болоод миний зарим нэгэн мэргэжил нэгт маань гэрэл зурагчин биш, алан хядагчид тооцогдон шийтгvvлж байгаа  шvv дээ. Иймэрхvv харамсмаар ял тулгаж байна.

-Тэгвэл Италид паппарациуд эрх дураараа байж чадаж байна уу?

-Италид хувийн амьдралын нууцыг хамгаалах асуудал өөрөөр тавигддаг болоод байгаа. Ингэснээр хvссэн болгон камераа бариад хэн нэгний хувийн эдлэн,  хvvхдvvдийн зургийг авах хориотой болсон.

-Таныг Федерико Феллинигийн зургийг авсан домогт хvн гэцгээдэг?

-Тэр бол Италийн төдийгvй дэлхийн хамгийн алдартай найруулагчийн нэг. vхлийнхээ дараа тэр улам нэр хvндтэй болсон. Тэр агуу хvн гудамжний өнцөг буланд байх хvvхдvvдэд гараа сунгадаг байлаа. Тэр бvх зургийг нь би авсан. Гэхдээ одоогоор хаа нэгтээ нийтлэхийг хvсэхгvй байгаа юм. Цаг нь болохоор…

-Таны зураг хэдий зэрэг vнэ ханштай вэ?

-Зургийн vнэ нь тvvнийг хэрхэн танилцуулахаас шалтгаалдаг. Долоо хоног тутмын сонин гарах vед та өөрт юу байгаагаа vзэх хэрэгтэй. Хэрэгтэй юм байна уу, vгvй юу. Тэгээд дараа нь тvvнийхээ vнийг хэлнэ. Тэгэхээр мөнгө сайн олъё гэвэл авдрандаа юмтай л байх хэрэгтэй дээ.

-Таны хамгийн шилдэг гэрэл зургууд…?

-Римийг Тибрийн Холливуд гэж нэрлэж байсан цаг vе байдаг. Тэр vед Италид жилд 300 кино хийж байхад Америкт ердөө 40-ийг vйлдвэрлэдэг байлаа. Тиймээс нэгэн vе Италид кино бvтээлд тоглох гэсэн алдартнууд маш ихээр ирдэг байлаа. Тэд чамгvй доллартай, дээдсийн амьдралаар амьдарч байсан. Үнэтэй ресторан, шөнийн клуб, тансаг автомашин гээд… Нэг талаасаа тэд өөрсдийгөө Итали дахь америкчууд хэмээн төлөөлдөг байсан байх аа. Харин бидний хувьд тэдгээр эрхмvvдийг дуртай газраа саатуулан зогсоож, зургийг нь авч яриа өдөөнө. Тухайн vед миний танилууд бvгд залуу байж дээ. Фрэнк Синатра, Ава Гарднер, Лиз Тейлор, Марлон Брандо гээд… Тэд бvгд Италид шилжин ирж Римд төвхнөн амьдарч байсан юм. Тэгэхээр тухайн vед авсан миний “амттай, халуухан” зургууд л шилдэг нь юмуу даа.

-Одоогийн нэртэй эрхмvvдээс хэний зураг таны цуглуулганд байхгvй байна? Зургийг нь авчихыг хvсдэг хvн тань…?

-Путин. Тэр хэрвээ гудамжинд энгийн ард иргэдийнхээ дунд зугаалан алхалж байсан бол ч… Тэр цагт зөвхөн Орос гэлтгvй дэлхий даяараа тvvнийг ихээр хvндлэх байх. Та надаас орос бvсгvйчvvдийн талаар асуусангvй. Тэд бол бvгдээрээ Европын хамгийн гайхалтай, vзэсгэлэнтэй топ моделиуд. Vнэн шvv. 

-Танд амжилт хvсье. 

Р.Слава

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2025 оны 03 сарын 13

Kewl you should come up with that. Exllecent!

1  |  0
(62.210.78.179) 2025 оны 03 сарын 13

Toocnduwh! That”s a really cool way of putting it!

1  |  0
Top