Best Hits of Hurd - Хурд хамтлагийн алтан пянзны дуугаралтыг ахин нэг удаа сонсох боломж

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 02

Пянз түүх өгүүлдэг. Ингээд бодохоор одоо цагт пянз музейд байх ёстой зүйл юм шиг санагддаг. Гэхдээ тийм биш. Учир нь таны амьдралын баяр, жаргал, зовлон гуниг, тухайн цаг үеийн түүх, дурсамжуудтай үргэлж хамт эгшиглэж байдаг тэрхүү хөгжмийн аялгуунууд... Хамгийн чанартай хөгжмийн дуугаралтыг насан туршдаа сонсох, хэдэн үе дамжуулан хадгалж болдгоороо пянз давуу талтай.

Гадны томоохон хамтлагууд эргэж пянзан дээр дуугаа хэвлүүлэх хандлагатай болжээ. Өөр нэг зүйл бол үнэ цэнийг эрхэмлэгч нэгэнд шүтдэг хамтлагийнхаа дууг пянз тэр тусмаа алтан пянзанд мөнхлүүлэн авна гэдэг ховор завшаан билээ. Дэлхийн хамгийн шилдэг пянд хэвлэдэг 3 том компани байдаг. Үүний нэг болох Америкийн Лос Анжелст байдаг Эрика рекордст талын Монголын хөвгүүд алтан пянзаа хэвлүүлж дэлхийн сонорт монголын хөгжмийн хөгжлийг харуулсан. Энэ бол Хурд! энэ бол Хурдыг хорин жил сонссон эгэл монгол түмэн минь байлаа. Өнгөрөгч оны сүүлээр Хурдын 20 жилийн ойн тоглолтон дээр Хурдын алтан пянзыг дуудлага худалдаагаар худалдаалан хүүхдийн эмнэлэгт зориулах үйл ажиллагаа болоход нэг ширхэг алтан пянз 5 сая төгрөг болж байлаа. Дашрамд дурдахад энэхүү дуудлага худалдаагаар олсон ашгийг хүүхдийн эмнэлэгийн өдөр тутамд хэрэглэгддэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг АНУ, Солонгосоос оруулж ирж байгаа. Харин энэхүү алтан пянзны тухайд бол пянзыг хүссэн мянга мянган фенүүдэд нь дахин боломж олдож буй дуулгахад таатай байна. Энэ наадмаар буюу 7-р сарын 10-ий үдэш 19 цагаас ганцхан удаа Мишээл экспо-д тоглогдох Best Hits of Hurd тоглолтын үеэр ямартай ч алтан пянз фенүүддээ хүрэх боломж нээгдэж буй гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

Great inhsigt! That”s the answer we”ve been looking for.

1  |  0
(103.9.88.235) 2025 оны 03 сарын 13

Хурд хамтлагийн CD цомгууд хаагуур зарагдаж байгаа вэ?

1  |  0
Top