Best of hits Hurd

Автор | Zindaa.mn
2014 оны 07 сарын 04

Энэ жилийн баяр наадам хуртай бас хурдтай наадам болж хотол олноороо сайхан наадахнээ.7-р сарын 10 ны орой Мишээл епспод болох Хурдын тоглолтыг тэсэн ядан хүлээж буй фенүүдэд нь тоглолтын бэлтгэлийн сонин сайханаас дуулгая гэж бодлоо. Тоглолтын бэлтгэлийн ид явагдаж буй энэ хэсэгт тэд шилдэг дуунуудаасаа аль аль дууг сонгох нь нэлээд бэрхшээлтэй байдаг бололтой. Учир нь бүх хит дуунуудаа дуулвал бараг 5 цаг үргэжлэх учраас алийг нь хасах тал дээр нэлээд маргаан гардаг. Дашрамд дурдахад  hurd rock гэсэн фесбүүк хаяг руу орон та бүхэн дууны сонголтон дээр өөрсдийн саналаа хэлж яагаад болохгүй гэж. За тэгээд л өнөөх сэтгэлд хоногшсон,  миний таны түүхийг өгүүлсэн, уяруулсан урамшуулсан., омогшуулсан дуунууд бэлтгэлийн танхимд нүргэлж эхэллээ. Амьд хөгжмийн хамтлагийн ар талд тэр тусмаа Хурдын арын албыг нэлээд хүнтэй баг авч явдаг. Тоглолт нь өнгөрсөн 20 жилийн ойн тоглолтыг үзэж амжаагүй олон арван хүнд дахин боломж олгож буй учраас энэ тоглолтон дээр Хурд хамтлагийн 20 жилийн ойд зориулан гаргасан бэлэг дурсгалын зүйлс ном, футволк, blackbox  зэрэг зүйлсийг худалдаалах бэлтгэл, тайз гэрэл хөгжим техникийн багууд ажлаа төлөвлөн байгаа нь энэ тоглолт ямархуу зохион байгуулалттай болох гэж буйг бэлхнээ харуулж байлаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.27) 2025 оны 03 сарын 13

Dude, right on there broehtr.

1  |  0
Top