Баялаг цөлмөх намрын синдром

Автор | Zindaa.mn
2014 оны 09 сарын 24

 Байгаль эхийн шимийг хүртэх нь зөвч хэтрүүлэх нь юунд хүргэдийг бид сайн мэднэ. Харамсалтай нь өнөөдөр толгойтой бүхэн самар жимсэнд явж, хобби нэрээр голын эргийг шар айрагны  шилээр дүүргэн хоноглож загас жараахайг ховор живрээр нь ялгалгүй агнаж байна.

Хөдөөнөөс орж ирж байгаа машинд нэгжлэг хийхэд тахал илэрсэн бүсээс тарвага агнасан, мод ачсан, загас хууль бусаар тоог нь хэтрүүлж барьсан, шуудай шуудайгаар сара ачсан байх нь олонтоо болжээ.  

Хэнтий аймгийн цагдаагийн газраас байгаль хамгаалах журмын эсрэг, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хяналт нэгдсэн арга хэмжээг 2014-08-20-оос эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байгаа аж. Дээрх үйл ажиллагааны эхний хэсэгт л гэхэд олон тооны зөрчил илэрсэн байна.

Нийт 12 пост гарган, 12 тээврийн хэрэгсэл, 40 гаруй алба хаагч ажиллажээ. Энэ хугацаанд нийт 9847 тээврийн хэрэгсэл, 25275 зорчигч, 21669 мал мах шалган нэвтрүүлж, 224 зөрчил илрүүлж, 668 хүнийг 10297,0 төгрөгөөр торгож, 17900,0 мянган төгрөгний нөхөн төлбөр тавиулж,760 иргэнээс 7198,5 мянган төгрөгний татварыг нөхөн төлүүлж, 5263 санамж, сэрэмжлүүлэг тарааж, яндангийн оч баригч 2137, галын иж бүрдэл 3689-ийг шалгаж ажилласан байна.

Түүгээр ч зогсохгүй улсын үзлэг тооллогод оруулаагүй тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон, хууль бусаар мод тээвэрлэсэн, хууль бус ан агнасан зэрэг зөрчил дутагдлыг илрүүлж хуулийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллажээ.
Хууль бусаар мод тээвэрлэсэн, тарвага загас зээр зэргийг агнасан зөрчилд 6144,0 мянган төгрөгний торгууль, 17900,0 мянган төгрөгний нөхөн төлбөрийг байгаль орчны улсын байцаагчаар тавиулж, хууль бусаар агнасан 28 ширхэг тарвага, 53 ширхэг загас, дөрвөн зээр, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 7 метр куб банз, палк зэргийг хурааж улсын орлого болгуулахаар орон нутгийн комисст шилжүүлж ажиллажээ.

Хэрэв иргэд цулбуурт загас, цагаан загас гэсэн хоёр төрлийн загасыг хууль бусаар тоо хэтрүүлэн барьсан бол үнэлгээ нь  тус бүртээ 19000 төгрөг, 13000 төгрөгөөр үнэлэгддэг. Хуулийнхаа дагуу бол нэг ширхэг тутамдаа хоёр дахин нугалж төлөх торгуулийн арга хэмжээ авдаг.  

Загас барих бол хориотой биш. Гэхдээ тэсэрч дэлбэрэх бодис хэргэлэх, тор ашиглаж олноор нь барих зэрэг нь хориотой байдаг. Уурга дэгээгээр зөвшөөрлөө аваад барих эрх нь иргэдэд нээлттэй байгаа. Ингэхдээ заавал албан ёсны зөвшөөрөл авах хэрэгтэй. Тухайн иргэн 10 мянган төгрөгний хураамж  төлөөд нэг удаадаа 10 ширхэгийг л барих зөвшөөрөлтэй. Одоо бол зөвшөөрөл авахгүй монгол гадаадгүй хамаагүй загасчилж байгаа үзэгдэл ажиглагдаж байгаа нь үнэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГҮҮЛЧЭЭ БОЛЬЖ ҮЗ(203.91.119.100) 2014 оны 09 сарын 25

ТАНАЙ НИЙТЛЭЛИЙН ЭХНИЙ ӨГҮҮЛБЭРИЙГ УНШААД Л ОЙ ГУТАЖ БАЙНА. АРВАН ЖИЛ ГАЙГҮЙ ТӨГССӨН ЯМАР Ч ХҮН ТА НАР ШИГ ИЙМ АЛДААТАЙ БИЧИХГҮЙ ДЭЭ. ИЙМ ИХ АЛДААТАЙ НИЙТЛЭЛ БИЧЧИХЭЭД ҮҮНИЙГЭЭ ИЧИХ Ч ҮГҮЙ ОЛОН НИЙТЭД НИЙТЛЭЖ Л БАЙДАГ. ТА НАР ӨӨРСДӨӨСӨӨ ИЧЭЭЧЭЭ ҮХЭРНҮҮДЭЭ

0  |  0
Э.БАТ-ҮҮЛ(103.229.121.252) 2014 оны 09 сарын 24

ЗӨВ ШҮҮ

0  |  0
wowka(202.170.68.162) 2014 оны 09 сарын 24

zAGAS bOL hAYAACHDE Neree MAnaihan Zagas Barial Bizdee Mod ntrtei bol Tuushtai TEmtsen dr shvde

0  |  0
Top