Дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Харин говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурах нь. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +1+6, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15+20 градус, бусад нутгаар +9+14 градус дулаан байна. Улаанбаатар орчимд хур тунадасгүй. Өдөртөө +10+12 градус дулаан байна.
Сэтгэгдэл ( 0 )