Гэр бүлдээ барих амтат хоол

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 04

Амралтын өдрөө халуун бүлээрээ тойрч суугаад амттай хоол идэх хамгийн сайхан. Та амралтынхаа өдрөөр дараах хоолыг хийгээд үзээрэй. Таны гэр бүл амттай хоол идэж,  аз жаргалтай байх болно.

Орц

 300 грамм сонгино 

50 грамм гахайн цул мах

2 грамм (1/3 цайны халбага)давс 

1 грамм (1/4 цайны халбага) махны амтлагч 

8 грамм (5/4 цайны халбага) шингэн жан

10 грамм (2 цайны халбага) сахар 

30 грамм (2 шанага) ус 

100 грамм (7 цайны халбага) ургамлын тос 

20 грамм (4 цайны халбага) эрдэнэ шишийн цардуул 

3 грамм (3/5 цайны халбага)вино

 Сонгины хальсыг арилгаж нарийхан  хэрчинэ. Махаа мөн нарийхан хэрчиж давс, дарс ба эрдэнэ шишийн цардуул нэмж сайтар хутгана. Ургамлын тосоо 180-200℃(355-390℉)болтол халаана. Махаа хийж 2-3 минут хуурч гаргаад, тосыг нь юүлнэ. Хайруулын тавганд 50 грамм ургамлын тос үлдээж хэрчсэн сонгиноо хийж хуурна. Дараа нь ус, давс, мах амтлагч, шингэн жан, сахар хийж буцалган, усанд зуурсан эрдэнэ шишийн цардуулаар шөлөө өтгөрүүлэн, махаа нэмж хуурч хоол бэлэн болно. Махаа будаа, нарийн гоймон ер нь хүссэн зүйлээрээ хачирлаж болно.Амттай салат энэ хоолны хачир болно. Эзэгтэй танд аз жаргал хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.76) 2025 оны 03 сарын 13

Баярлалаа. Танд амжилт хүсье. Гэхдээ тодруулахад : 30 грамм ус юм уу эсвэл 2 шанага ус юм уу.

1  |  0
Top