Засгийн газраас энэ сарын 27-28-нд шилжих шөнө нэг цагаар урагшлуулахаар болсон. Өмнө нь манай ийм жишиг хэрэгждэг байсан ч хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг хэмээн болиулж байсан. Цаг урагшлуулах нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар Анагаах ухааны доктор, профессор АШУҮИС-ийн профессор багш Г.Сүхбатаас тодрууллаа.
-Цагийг зохиомлоор урагшлуулж, хойшлуулах нь хүний бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?
- Хүний амьдрал өөрийнхөө хэмнэлээр явж байдаг. Тэр хэмнэлийг биологийн хэмнэл гэдэг. Энэ нь хүн өөрийнхөө хэмнэлээр явахдаа амьдарч байгаа орчин, биологийн хэмнэлд төрөхөөсөө эхлээд үхэх хүртэлээ дасан зохицсон байна гэсэн үг. Энэ хэмнэлээрээ явж байгаа хүнийг зориудаар өөрчилж байгаа зүйл нь цагийг урагшлуулж, хойшлуулах. Энэ нь яагаад эрүүл мэндэд хор нөлөөтэй гэвэл төрөлхөөсөө биологийн хэмнэлээр зохицоод ирчихсэн юмыг өөрчлөхөөр хамгийн түрүүнд бие махбодийн үйл ажиллагаа хямарч байгаа юм. Хамгийн эхний хямрал нь нойртой холбоотой. Нойрсоно, унтана, сэрүүн байна гэдэг нь өөрөө хэмнэл. Бид хэмнэлээрээ унтаж хэмнэлээрээ сэрж байдаг. Үүнийг нь сэрэх цагаас нь өмнө сэрээнэ гэсэн үг. Тэгэхээр хямарна.
- Ажлын бүтээмж хэр буурдаг вэ?
- Хүний бүх л үйл ажиллагаа өөрийн гэсэн хэмнэлтэй тархины үйл ажиллагаа, зүрхний үйл ажиллагаа, амьсгал, зүрх, судас бүгд өөрийн хэмнэлтэй. Энэ хэмнэл нь идэвхитэй сайн байгаа, дээд цэгтээ хүрсэн тэр үедээ өдрийн сэрүүн байгаа үедээ үйл ажиллагаа нь сайн, хэмнэл нь сайн үедээ ажилаа сайн хийдэг. Гэтэл тэр хэмнэл нь түвшиндээ очоогүй байхад нь сэрээгээд ажилдаа орохоор хөдөлмөрийн бүтээмж буурна.
Цаг хойшлуулж, урагшлуулах нь нэгд эрүүл мэндэд хортой, хоёрт хөдөлмөрийн бүтээмж бууруулдаг. Өмнө нь хэсэг эрдэмтэд санал тавиад нотолгоо судалгаатай ийм асуудлуудыг тавьж хэлэлцсэний үндсэн дээр урагшлуулж, хойшлуулахаа больсон шүү дээ. Нөгөө талаар одоо дахиад цаг урагшлуулж, хойшлуулах нь бүр эрсдэлтэй. Яагаад гэхээр оюутан, сурагчдын хичээл 7:40 минутад эхэлдэг болгочихсон. Дахиад цаг урагшлуулахаар 6:40 минутад эхлэх болох нь. Ингээд хоёрын хоёр цагаар өөрчлөлт оруулах нь бие махбодод бүр ч сөрөг нөлөө үзүүлнэ. Харин цагийн юмыг цагт нь гэдэг зүйл дээр л анхаарлаа тавина уу гэхээс байгалийн хуулиар зохицсон юмыг нийгмээс зориуд өөрчилнө гэдэг нь хүмүүсийн эрүүл мэндийг хямрааж эрсдэлд оруулж байна.
- Хүний бие цаг урагшлахад дасан зохицоход хичнээн хугацаа шаардагддаг вэ?
- Дасан зохицох үйл явц бол хувь хүн болгонд өөр өөр байдаг. Ерөнхийдөө хүн нэг орчиноос нөгөө орчинд дасан зохицоход хамгийн багадаа 14 хоногоос 3 сар шаардагддаг. Тэгэхээр бүхэл бүтэн улирал болж дасан зохицож байхад нь дахиад өөрчлөх нь маш муу нөлөөтэй.
Б.Мяасүрэн
Сэтгэгдэл ( 24 )
Урагшлуулах нь зүйтэй! Ялангуяа зун орой, зуслан дээр таны гэр бүлтэйгээ байх үед нартай байх хугацаа чинь уртасна гэсэн үг. Урагшлуулах болгонд л ийм яриа дандаа л гарч байсан шүү дээ. Тэхгүй бол зуны өглөө нар тэнгэрийн дунд очсон хойно л ажил руугаа явах юм байна ш дээ бид. Нотолгоотой судалгаатай ярих хэрэгтэй байна. Ероп, Америкийн бараг бүх орнууд ингэж явж байгаа шүү дээ.
Худлаа бичихын хэрэггүй, өглөө эрт босвол нэгийг үздэг, орой зав ихтэй, хүмүүсийн амьдралд сайн нөлөө үзүүлнэ. Монголчууд өглөөний нарнаар босож амьдралаа зохицуулж, оройн нар жаргах хүртэл ажилладаг зуршилтай
сүхбатаа бага солиор өглөө эрт босохоор бие мууддаг юмуу! чамшиг муу сүгнүүд зуны халуунд 9-10цаг гэхэд өмхий орондоо унтаж байдаг байхгүй юу өглөө эрт босоод үүрцайхыг харах хичнээн сайхан! зуны 7цаг гэхэд нар аль дээр гарчихсан байхад улс даяараа унтаж байна гэдэг чинь ёстой муухайдаа
Tsag urahdhuulj hoishluulah ni tiim shugal zuil bish shu de, enenees uur hiih zuil bhgui yum bhda.
Hudlaa chaahaa boliochee baruun evropiin ornuud bugd l ingedeg chi tednees iluu davtsan nuhur ymuu esvel mongol hunii biend tohirohgui gej chaah geed bgaa ymuu mongol hun mongolid l bich bol adilhan hun biz dee malaa
Баярцогтод өөр хийх ажил олдохгүй байна шүү дээ та минь ээ!20 000 хувьсагчаа дахиад ярилтай биш
Энэ дэмий шийдвэрийг хэргжихээс нь өмнө болиулах хэрэгтэй байна аа!!!
Undur hugjiltei ornuud bainga uragshluulj. hoishluulaad bolj bna dag. Ter baitugai ajil ni ugluu 6.00- d ehleed 15.00-d tardag uls ornuud ch baidag. Tsagaa hudulguj bh zuv uu, demjij bna.
Хийх ажил олдохгүй байна уу. Манайх шиг цаг ургаш нь хойш нь өөрчилдөг улс орон байна уу. Эрдэмтэн судлаач нар нь муу гээд мэдээд байхад ......
Uragshluulhaa bolio. Erdemten hun mdj bg blgui dee. Unshaad l bie hyamarchlaa
Бие нь хямарна гэж яриад байхын. Бид нар шаардлагатай үедээ 1 цагийн өмнө босоод ажил амьдралаа зохицуулдаг биз дээ. Тэгээд зүгээр л байгаа. Үнэхээр болдоггүй юм бол цаг хөдөлгөтөл хангалтта хугацаа байна биеэ дасгах хэрэгтэй. Нэг юм хийх гэхээр амтай болгоно нь эсэргүүцэж байх юм. ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ
цагийн зохицуулалт хийх нь зөв, бүтэн 2 өдрийг гаргаж өгөөд байхад нойроо зохицуулж чадахгүй бол ажил хийгээд яадаг юм бэ? тэртэй тэргүй шоудаад нойроо хасдаг юм чинь ганц цаг өөрчилсөний төлөө юун сүртэй юм бэ дээ? Зун орой нь урт болоод ажил тарсаны дараа хувийн ажилаа зохицуулах хугацаа 1 цагаар нэмэгддэг нь миний хувьд тааламжтай байдаг.
цаг урагшлуулсан нь дээрээ ядаж л орой ажлаас эрт тарж гэр бүлдээ зарцуулах цаг нэмэгдэнэ шүү дээ үд дунд босдог манайх шиг улс хаа байна .
end heg mongoliig suiruuleh gsen heseg buleg humuus baih vii dee
Хүний махбодид муугаар нөлөөлдөг тул заавал урагшлуулах шаардлага байна уу тэгэхийн оронд бусад хүндрэлтэй асуудлаа бага ч гэсэн шийдэх хэрэгтэй байна.Шадар болон ерөнхий сайдууд ажлаа хийгээч дургүй хүрмээр юмаа