“Монгол тулгатны 100 эрхэм” –ийн найруулагчаар хэн ажиллах вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 25

Өнгөрсөн нэгдүгээр сард “Херо энтертайнтэнт” студийн архиваас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нарын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан хар дүрс алдагдаж, цахим сүлжээгээр тарсан нь нийгэмд шуугиан дэгдээсэн. Улмаар хулгайд алдсан бичлэгийн асуудал шийдэгдтэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр зогсоосон. Мөн нэвтрүүлэг үргэлжиллээ гэхэд найруулагчаар нь хэн ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа аж.  

 Учир нь “Херо энтертаймэнт”-ийн захирал, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Баатар  дээрх асуудалтай холбогдуулан хэвлэлийн хурал хийх үеэрээ студиэ орхих бодолтой байгаа талаараа хэлж байсан.

Тэгвэл тэрбээр хэлсэндээ хүрч “Херо энтертаймэнт”-аа орхин нэгэн телевизийн найруулагчаар ажиллахаар болсон гэнэ.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sehvvn(182.160.3.61) 2025 оны 03 сарын 13

ter ni deerdeeee.

1  |  0
Top