Хэрэв та залгуур булаацалдаж, “00” орох бүрдээ хамаг юмаа хамж авч орох бас өдөр болгон кафе-д дор хаяж ₮10,000 үрэхээс залхсан бол шууд коуоркингд нэгдэх цаг тань иржээ. Мөн сав л хийвэл элдэв чимээ шуугианд анхаарал сарних, зөөгч нарын эвийг олох гэх мэт хүндрэлүүдээс ангижрахийг хэн ч бай хүсэх болов уу. Миний хувьд кафе-д ирж суунгуутаа л бараг шууд стрэссдэж эхэлдэг болчихсон, гэтэл ажлын өдөр дөнгөж эхэлж байдаг…
Тэрнээс гадна магадгүй та өөрийн компаниа байгаагаас нь илүү том гэж ойлгуулмаар байдаг, гэтэл Скайп чатын үеэр гэнэт интернэт тасарвал та түншдээ ямар харагдах бол?
Өдөр бүр оффисдоо (тэр нь кафе) 10,000-20,000 төгрөг хоол унд, кофе зэрэгт зарцуулдагаа тооцож үзвэл коуоркинг нь хамаагүй хэмнэлттэй тусах юм.
Мөн кафед суухтай адил анхаарал сарнихгүй учир түнш/үйлчлүүлэгчиддээ/ажилдаа төвлөрөн ажиллах боломжтой болох бөгөөд үйлчлүүлэгчид тань нэмэгдэх боломжтой.
2005 онд Америкийн залуу программист Бред Ньюберг ажиллах арга барилаа боловсронгуй болгож, өөртөө болон бусдад харилцан хамааралгүй чөлөөт байдлаар ажиллах орчныг хэрхэн бүрдүүлэх талаар бодож эхлэн, өөртэйгөө адил чөлөөт байдлыг эрхэмлэгч ойрын хэсэг нөхөдтэйгөө хамтран оффис түрээслэж ажилласнаар ажлын байрны коуоркинг хэмээх шинэ хэв маягийг үүсгэжээ. Энэ нь хэдхэн жилийн дараа гэхэд дэлхий даяар түгэн дэлгэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар олон орны аль ч томоохон хотуудад коуоркинг хэмээх ажлын байрнууд байгуулагдан хамт ажиллагсад үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж байгаа ба үүний давуу талын талаар ихээхэн бичих болсон.

Сэтгэгдэл ( 1 )
Coworking