Нарантуул захад дахин гал гарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 03

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Нарантуул" Олон Улсын худалдааны төвд өнөөдөр өглөө үүрээр гал гарчээ. Иргэд энэхүү галын талаарх мэдээллийг 04:20 цагт цахим сүлжээнд байршуулан мэдээлсэн юм. Харин Нийслэлийн Онцгой байдлын газарт 03:36 цагт галын дуудлага иржээ.  Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан байна.  Одоогоор галын шалтгааны тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top