SMS хэрхэн зөв бичих вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 03

Мессэж бичихдээ ямар тэмдэгт тавьснаас шалтгаалж тухайн мэссежийг хүлээн авч буй хүнд утга нь тэс өөр өөрөөр хүрдэг.

Анх сонсоход эргэлзээтэй санагдах ч энэ нь үнэн юм шүү. Саяхан «Texting insincerely»-н хийсэн нэгэн судалгаа Computers in Human Behavior сэтгүүлд нийтлэгдсэн ба хүмүүс мессэж илгээхдээ бичдэг тэмдэгтүүд нь sms хүлээн авч буй хүндээ тухайн хүний бичгийн боловсролых нь талаар хэлэхээс гадна чин сэтгэлийх нь илэрхийлэл болдгийг нотолсон бөгөөд Бингхэмптоны их сургуулийн судлаачид хэд хэдэн дүгнэлт гаргасан байна:

Өгүүлбэрийн төгсгөл дэх цэг

Цэг нь хүлээн авч байгаа хүндээ ямар нэг тэмдэггүй богино хариултаас ч илүү эргэлзээ төрүүлсэн байна. Сэтгэл судлаач профессор Силия М. Клин туршилтанд оролцсон 16 хүнээс ойр дотныхноосоо кинонд явахыг хүсч байгаа талаар асуухыг хүсчээ. “тэгэе.” гэж төгсгөлдөө цэгтэй бичсэнээс “тэгэе” гэж бичсэн нь ойлголцоход эргэлзээ төрүүлээгүй байна. Учир нь цэггүй хариу мессэж илүү энгийн, үнэн санагдсан байна.

Амьд харилцаанаас ангид

Харилцан бичих нь амьд ярианы цахим хувилбар юм. Иймд найзтайгаа харилцахдаа харьцдаг шигээ л бичиж хүсвэл зориудаар бичиглэл зүйн алдаа ч гаргаж болох юм. Буруу гэж үү? Та ойрд уулзаагүй хүнтэйгээ тааралдаад баярлахдаа зүгээр хийсвэр байдлаар “hey” гэхгүй биздээ. Та их л догдлонгуйгаар “зааа саааайн уу!!!” гээд л гараа сунгана. Бодитоор харьцаж байгаа юм шиг бичих тусмаа үнэмшил төрүүлнэ. Тэр ч байтугай нэмээд emoji явуулсан ч болно. Тэдгээрийг хүний эмоцийг харуулахын тулд л зохиосон юм чинь.

“Юу байна” болон “?”-гүй бусад асуултнууд

Анхаарлын юмуу асуултын тэмдэггүй бичих нь ярихыг хүсэхгүй байгаа эсвэл завгүй байгаа мэт санагдуулж болох юм. Хэрэв харилцагчид таны хариулт огт сонирхолгүй байхаар санагдвал асуултанд нь хариулах ямар ч хүсэл танд төрөхгүй гэдэгтэй санал нийлнэ биз дээ.

Анхаарлын тэмдэггүй гайхашрал, баяр баясал

Бидний харилцан бичилцэж буй хүмүүс сэтгэл хөдөлсөн мессэжийг анхаарлын тэмдэггүй байвал зүгээр л дүр үзүүлж байна гэж хүлээн авдаг. Энэ талаар доктор Клин одоо судалж байгаа ч энэ тэмдэгт нь чин сэтгэлийн илэрхийлэл гэдэгт итгэлтэй байгаа талаараа хэлсэн байна.
Бодолтой хандах нь амьдрал дээр ч, онлайн орчинд ч чухал болохоор “Долоон удаа хэмжиж нэг удаа хариул” гэдэг бол 21-р зууны чатын шинэ уриа байх. Харилцагч тань таны мессежийг гар утас юмуу нөүтбүкний цаанаас таны хүссэнээр хүлээн авч байхыг хүсвэл та бичгийн хэлэндээ тэмдэгтийг хэрэглэж байхаа битгий мартаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.0.161.170) 2025 оны 03 сарын 13

Nigemd ard tumendee heregtei medeelel baiwal yasiin eniiger humuus yahinbeee

1  |  0
Top