Осгож амиа алджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 04

Өчигдрийн цасан шуурганы үеэр нэгэн иргэн осгож амиа алджээ. Тодруулбал, Дорнод аймгийн  Баян-Уул сумын 4-р багийн “Жаварт хошуу” гэх газар суух С нь /эм 54настай/ осгож нас барсан байна. Тиймээс иргэд хүйтний үеэр сонор сэрэмжтэй байх шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Нэмэж мэдээллэхэд байгалын онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаасан. Тиймээс иргэдийг хотоос гарахгүй, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, анхааруулгыг мөрдөхийг албаны хүн санууллаа. Нийслэл болоод орон нутгийн хэмжээнд цочир хүйтэрч цасан шуурга шуурч буй учир орон нутгийн бүх чиглэлийн замыг хааж цагдаа, онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхлээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top