“Дэлхийн аз жаргалын өдөр”-ийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 15

НҮБ-аас гуравдугаар сарын 20 –ны өдрийг Дэлхийн аз жаргалын өдөр болгон тунхагласан. Манай улсад энэ өдрийг “Дэлгэр сайхан Монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор тэмдэглэх гэж байна. Дэлхийн аз жаргалын өдрийг “Аз жаргалын зам ТББ”, “Зар мэдээ” сурталчилгаа” сонин болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулах юм. Энэ өдрийг тохиолдуулан “Гэгээн үйлстэн 2016” шалгаруулалтаар гэгээн үйлс бүтээсэн хувь хүн, байгууллага, дэмжигчдийг тодруулахаар болжээ. Түүнчлэн “Аз жаргалтай Монголчууд” сэдэвт гар болон фото зураг, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулах юм байна. Мөн аз жаргалын захидлын давалгаа болон цуврал лекцийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дээрх уралдаанд оролцох материалуудыг гуравдугаар сарын 18-ны өдөр хүртэл “Зар мэдээ, сурталчилгаа” сонины төв байранд хүлээн авах гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top