Улаанбаатарт 4-6 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 15

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс   секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын хотгор болон Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top