Дуучин Т.Солонго “Хотын болзоо” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. “Эмоушн” хамтлагийн экс гишүүн тэрээр “Хотын болзоо”-гоо SALM pub-д гуравдугаар сарын 18-ны өдөр эрчүүддээ зориулах юм. Тоглолтод Sweetymotion хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б.Дашдондог, Б.Баярцэцэг, Э.Энхзол нар урилгаар оролцохоор болжээ. Харин хөгжмийг “Vatame” хамтлаг хөгжимдөх аж. Тоглолт эрчүүддээ зориулсан гэнэтийн бэлгээр дүүрэн байх бөгөөд тэр нь яг юу гэдгийг дуучин бүсгүй ихэд нууцлаж байгаа сурагтай. Тоглолтын тов зарлагдахтай зэрэгцээд “Эмоушн” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу тавуулаа хамтдаа тайзнаа гарах уу гэсэн асуултыг фэнүүд нь ихээр тавих болжээ.
Дашрамд дурьдахад дуучин Т.Солонго хүүгээ төрүүлснийхээ дараа таван ч шинэ дуу хийсэн бөгөөд тоглолтынхоо дараа анхны шинэ цомгоо гаргах юм байна.
А.Чимгээ


Сэтгэгдэл ( 1 )
iim duuchin baidiimuu