Шүүх М.Баярмагнайг 100 сая төгрөг залилсаныг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 16

 “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нутаг нэгтнээсээ 100 сая төгрөг залилсан гэх мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн дунд дуулиан тарьсан.

Тодруулбал, түүнийг хоёр жилийн өмнө нутгийн дүүгээсээ 100 сая төгрөг зээлчихээд өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй, зугатаасаар байгаа гэсэн юм. Тэгвэл уг хэргийг саяхан Хан-Уул дүүргийн тойргийн шүүхэд хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс М.Баярмагнайг иргэн Д.Цогтбаатараас авсан “100 сая төгрөгөө эргүүлэн төлж, хохирлыг нь барагдуул” гэдэг шийдвэрийг гаргасан байна. Харин жүжигчин М.Баярмагнай одоогоор 100 сая төгрөгөө эргүүлэн төлөөгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандах хүсэлтэй байгаа аж.

Ямартай ч “Би хүн залилаагүй. Харин өөрөө залилуулчихаад байна” хэмээн ярьж байсан олны танил жүжигчний үйлдлийг хууль зөрчсөн гэдгийг шүүхээс нотоллоо 

М.Баярмагнай өмнө нь “100 сая төгрийг ах нь ганц рекламанд тоглоод өгнө. Наадах чинь надад юу ч биш. Доод тал нь 30, 40 сая төгрөгөөр тоглодог” гэж ярьж байжээ. Гэтэл одоог хүртэл хүний хохирлыг барагдуулахгүй байгаа нь жүжигчин, М.Баярмагнайн нэр хүндийг улам унагаж байна хэмээн олон нийт ярьж байна.

Нөгөөтэйгүүр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартай жүжигчин бусдаас зээлсэн мөнгөө өгөлгүй луу унжиж шүүх, цагдаагийн хаалга татаж буй нь урлагийн хүнд баймааргүй ёс зүйгүй авир. Нэгэнт буруутай нь шүүхээр тогтоогдсон байхад бусдын хохирлыг барагдуулахгүй хэмээн зөрүүдэлж яваа нь М.Баярмагнайг ямар эр хүн болохыг бусдад таниулж  байх шиг.

Уг нь М.Баярмагнай гүндүүгүй сайхан монгол эр бас олон мянган үзэгчдийн буянаар муугүй амьдардаг гэдэг. Гэтэл хүний мөнгө залилчихаад буцааж өгөхгүй гэж авирлаж буй нь өөрийнхөө нэр хүндийг улам шалбаагтай хутгаж байгаагаас ялгаа алга. Нэр хугархаар яс хугар гэдэг дээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.143.113) 2025 оны 03 сарын 13

Hodooni ymarch avyasgui teneg baagii.Zugeer neg marzagnagch.

1  |  0
unshigch(202.72.244.182) 2025 оны 03 сарын 13

Ene zurag deer bayrmagnaitai holbootoi ug, 100 say gesen too bhgui bn sh dee. Busgiig bitgii tuurugduuleed bgaachee

1  |  0
sain(124.126.188.156) 2025 оны 03 сарын 13

Z.Enhboldoo mongol oron, mongol hun saihan baina aa saihan baina. Gadaadad hulgai hiigeed l dotoodoo ta nar maniusiigaa tatvaraar daramtlaad lbas avilga vaad l olon ulsaas zeel,zeelzeel geed l mash saihan baina. Tand tuilaas ih bayarlj baina.ta sain ta sain 1000 davhar sain bur superiin super sain.

1  |  0
sain(124.126.188.156) 2025 оны 03 сарын 13

Z.Enhboldoo mongol oron, mongol hun saihan baina aa saihan baina. Gadaadad hulgai hiigeed l dotoodoo ta nar maniusiigaa tatvaraar daramtlaad lbas avilga vaad l olon ulsaas zeel,zeelzeel geed l mash saihan baina. Tand tuilaas ih bayarlj baina.ta sain ta sain 1000 davhar sain bur superiin super sain.

1  |  0
heleh ug(124.126.188.156) 2025 оны 03 сарын 13

Sain baina AN daa,Z.Enhbolddoo bayarallaa. ireged zalilin, gadaadad hulgai hiih, erhemuud ni avilaga avah gadaadaas zeel avah geed mongol ch tosoor goojij baina l daa

1  |  0
heleh ug(124.126.188.156) 2025 оны 03 сарын 13

Sain baina AN daa,Z.Enhbolddoo bayarallaa. ireged zalilin, gadaadad hulgai hiih, erhemuud ni avilaga avah gadaadaas zeel avah geed mongol ch tosoor goojij baina l daa

1  |  0
FUCK YOU(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

ENE MUU ALIA SALBADAI BAS XULGAICH

1  |  0
Нийтлэгч(202.180.216.162) 2025 оны 03 сарын 13

Нөгөө мэргэжлийн ёсзүй гээч нь бүр хумхын тоос болжээ. Ямарч эзэн холбогдогчгүй шийдвэрийн төгсгөлийн ганц хуудсыг тавьж, чавганцын хов жив хам хум буулгаж тавьчаад энийгээ бас мэдээ гэхүү, өөрсдийгөө бас сэтгүүлчид гэхүү, мэдээллийн редакци, редактор гэдэг мэргэжил монголд бүр байхгүй болжээ!

1  |  0
Hi(39.7.18.152) 2025 оны 03 сарын 13

Yu ve shal oor toonuud haragdaad baihiim.

1  |  0
Top