Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер зарлажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 24

 Нефть боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер зарлагдсан байна. Засгийн газрын 76 дугаар тогтоолын дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд баригдах жилд 2.3 сая тонн хүртэлх газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон юм. Төсөлд хөрөнгө оруулж, хэрэгжүүлэх үндэсний компаниудын оролцоотой консорциумын материалыг ирэх сарын зургааныг хүртэл хүлээн авна гэж Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Урьдчилан тооцоолсноор тус үйлдвэрийн хөрөнгө оруулалт 1-1.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Мөн Унгар улсын “Евро Ойл” компани ТЭЗҮ-ийг боловруулж, салбарын яаманд хүлээлгэн өгөөд байгаа юм. Үүнээс гадна зүүн бүсэд баригдах 300 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн тендерт 14 компани оролцохоор саналаа ирүүлснээс хоёр компани тунаж үлджээ. Эдгээр компанитай гэрээ байгуулах ажил ирэх улиралд хийгдэнэ. Мөн энэ хавар Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа гэж холбогдох эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top