5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээс хойших эхний 9 хоногт 461 иргэнд 21.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн өмнө нь 8 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан байсан иргэдээс 528 зээлдэгчийн 21.8 тэрбум төгрөгийн зээлээ 5 хувийн хүү рүү шилжүүлсэн байна. Энэ сарын эхэнд баталсан журмаар хөдөө орон нутагт баригдсан орон сууцыг ипотекийн 5 хувийн хүүтэй зээлээр авах боломжтой болсон юм. Мөн үүнд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Буянт-Ухаа, Эко Яармаг, Ургах наран хороолол болон Баянголын ам зэрэг шинэ суурьшлын бүсэд баригдсан орон сууц багтаж байна. Харин ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хүргүүлсэн иргэдээс 1217 иргэнд 62.1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан байна. Эдгээр иргэдээс 321-д нь 21.9 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар Монголбанк урьдчилсан байдлаар мэдээлээд байна

Сэтгэгдэл ( 1 )
ene yalgavarlan gaduurhaj olgoj bga ni zov uu