Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобуснуудыг зогсоох шийдвэр гараад байсан ч хугацаа нь хойшлоод байсан. Тэгвэл ирэх баасан гарагаас эхлэн микро автобусыг үйлчилгээнд явуулахааргүй болжээ.

Нийслэлийн иргэдэд 353 микро автобус үйлчилж байгаагаас 37 нь хүн тээврийн үйлчилгээ явуулах боломжтой аж.  Өөрөөр хэлбэл, 353 микро автобус үйлчилгээнээс хасагдах юм байна.

Дээрх микро автобуснууд 2003 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дууссан тул ийн үйлчилгээнээс хасагдаж байгаа аж.