"Монголын Эдийн Засгийн Чуулган" 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулган "Сургамж, Сорилт, Шийдэл" сэдвээр болох юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар бүс нутаг болон Монголын эдийн засгийн төлөв, Монголын бизнесийн орчин болон хөгжлийн бодлого гэсэн үндсэн гурван сэдвийг хөндөж ярилцана. Харин нөгөө талаас эдийн засгийн бусад асуудлуудыг хөндсөн 20 гаруй салбар хуралдаан болох хүлээлттэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд макро эдийн засгийн байдал сайнгүй байгаа юм. Харин энэ жилийн хуралдаан өмнөх хоёр жилтэй харьцуулахад зарим голлох асуудлууд шийдэгдсэн, олон гэрээ хэлцэл хийгдсэн цаг мөчид болж байна. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалт татрах нэг нөхцөлийг бүрдүүлж байсан "Оюу Толгой"-ийн асуудал шийдэгдэж, далд уурхайн олборлолт хөдлөхөөр болсон, "Khan Resources"-ийн асуудлаар Засгийн газар тус компанитай тохиролцоонд хүрсэн, Гацууртын ордод Төрийн эзэмшлийн хувь тогтоосон зэрэг гадаад зах зээлд эерэг мэдээллүүд гараад байна. Түүнчлэн эрчим хүч, уул уурхайн салбарт ирэх жилүүдэд хийгдэх олон тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийгдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )
ДУНДАЖ ОРЛОГОТОЙ УЛС БОЛСОН ТУХАЙ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ НЬ ОДОО АРД ТҮМНИЙГ НЕРВТҮҮЛЖ БОСГОХОД ХҮРГЭЖ МАГАДГҮЙ ДЭЭ ХҮМҮҮС ЯДУУРЧ БАЙНА МӨНГӨ БАЙХГҮЙ БАЙНА
цагаан дарга худлаа мэдээлэл хийлээ баян ядуугийн ялгаа эрс өсч ДНБ-г нэг хүнд шилжүүлбэл 4200 ам долл гэсэн бол үнэн байх бсан