Энэ онд ДНБ яг хэд байх вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 31

Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.1 хувиар өснө гэж Aзийн Хөгжлийн банк тооцоолсон байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн оноос 23 дахин буурна гэж үзжээ. Тухайлбал Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд Азербайжан болон Күүкийн арлуудыг эс тооцвол хамгийн бага өсөлтөд тооцогдож байна. Харин Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд саарна гэж үзжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2.3 хувиар өсч байсан бол энэ онд эдийн засаг 0.8 хувиар тэлнэ гэж Дэлхийн банк тооцоолсон байна. Азийн Хөгжлийн банк Монгол Улсын эдийн засаг 2017 онд 0.5 хувиар тэлнэ гэж урьдчилан тооцоолсон бол Дэлхийн банк үүнээс 6 дахин их буюу 3 хувиар тэлнэ гэж харж байгаа юм. Энэ нь аж үйлдвэржсэн улсуудын өсөлт хангалттай түвшинд байж чадахгүй байгаагийн дээр бүс нутгийн эдийн засгийн гол хөдөлгүүр болсон БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарах төлөвтэй байгаатай холбоотой гэж Азийн Хөгжлийн банк тайлбарлажээ. Ингэснээр бүс нутгийн өсөлт энэ онд болоод ирэх онд 5.7 хувьтай гарна гэсэн таамгийг гаргаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top