Монголын эдийн засгийн форум хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ. "Сургамж, сорилт, шийдэл" нэртэйгээр зохион байгуулагдаж буй энэ удаагийн форумын нээлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэлсэн.

Өнөөдрийн хуралд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Засгийн газрын гишүүд, төрийн болон хувийн хэвшил, бизнес судлаачдын төлөөлөл чуулж тухайн жилийнхээ болон цаашдын эдийн засаг, бизнесийн төлөв, боломж, сорилт, гарцыг хайж ярилцдаг уг чуулганы талаарх мэдээллийг удахгүй дэлгэрэнгүйгээр хүргэх болно.