Цасанд боогдсон 15 тээврийн хэрэгслийг гаргажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 31

"Жол" ХХК-ийн хариуцсан Өлгий-Ховд чиглэлийн Бураатын давааны замд 15 тээврийн хэрэгсэл цасанд боогдсоныг аврах ангийнхан гаргажээ. Тодруулбал, өчигдөр орсон цас Бураатын даваа орчимд 40-50 см-ын зузаантай хунгарлаж, боосон байна.

Өнөөдрийн байдлаар Өлгий-Ховд чиглэлд ПК85-95 хүртэл автогрейдер нэг, үйлчилгээний машин нэг, замчин гурав, мастер нэг бүрэлдэхүүнтэй цас цэвэрлэж байгаа бөгөөд Өлгий-Даян чиглэлд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 110-120 км-т хунгарласан цасыг цэвэрлэж, зорчих хэсгийг өргөсгөж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top