“Монголын эдийн засгийн форум”-д “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы хэлсэн үгийг онцлон хүргэе. Тэрээр “Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа, ялангуяа төсвийг бид маш нарийн гаргаж байгаа. Ил уурхайн бүтээн байгуулалтын явцад зардлын хэтэрсэн асуудал их гарсан. Зардлын хэтрэлтийн нэг шалтгаан нь төсөв хийхдээ өнөөдрийнх нь маргааш өөр болоод байсантай холбоотой. Тиймээс ч зах зээлийн үнийн хөдөлгөөн үүссэн. Тэгэхээр бид зургаан сарын өмнө хийсэн төсөөллүүдээ ч дахин эргэн харж зөвшилцөж, өнөөдрийн зах зээлийн үнийг авч төсвөө баталж байна.
Ингэснээр төслийн менежментийг зардал хэтрүүлэхгүйгээр явуулах боломж бүрдэнэ гэж харж байна. Гүний уурхайн ТЭЗҮ-ийг хүлээгээд авчихсан байгаа. Одоо компанийн нарийн төсвийг батална. Дээрээс нь яг өнөөдөр /өчигдөр/ тендерийн сонгон шалгаруулалт явж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтад маш олон компаниуд оролцоно. Нээлттэй тендерээр сонгон шалгаруулалтаа хийнэ. Тендерийн сонгон шалгаруулалт дууссаны дараа гэрээ зурагдана. Энэ мэтээр ажлууд шат дараатай өрнөх юм. Одоогоор бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байна. Зогссон байсан ажлуудыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн учраас ажил үргэлжлээд явж байна” хэмээн ярьсан.
Сэтгэгдэл ( 1 )
nariin bolhoh geed zovoj yadag bainaa