Хумс нь эмэгтэй хүний гоо сайханд голлох үүрэг гүйцэтгэдэг. Хумс өнгөө алдах нь амин дэмийн дутагдалтай холбоотой. Иймээс бүсгүй та юуны өмнө хумсаа тэжээж эхлэх нь зүйтэй. А,Е,С болон В бүлгийн амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Эн тэргүүнд лууван, салат, улаан лооль, элэг, ургамлын тос, самар, хар талх, байцаа, төмс, киви, вандуй, шош хэрэглэх хэрэгтэй.
Хугарамтгай хумсанд мөн л тэжээл хэрэгтэй. Хамгийн хялбар арга бол хумсан дээрээ нимбэгний шүүс дусааж, шингээх арга байдаг. Мөн гэрийн нөхцөлд хусны тос бэлдэж болох юм. Yүний тулд танд 30 гр зуун настын шүүс, 30 гр оливын тос, хоолны халбагаар 2-3 цөцгий эсвэл зөөхий хэрэг болно. Цөцгий эсвэл зөөхийнд зуун настын шүүсийг хийж, дээрээс нь оливын тосоо хийгээд сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг хумс болон хумсны эргэн тойронд түрхэнэ. Бэлдмэлээ хөргөгчинд хадгалах хэрэгтэй.
Хумсыг хатуурахад зориулсан өдөр тутмын тос. 4-5 гр өтгөн зөгийн балыг бага зэрэг усанд хийж гал дээр тавина ...
Хугардаг , хуурдаг хумсыг бэхжүүлэхийн тулд юуны өмнө хоолныхоо уургийн хэмжээг ихэсгэх, өдөр бүр 2 цайны халбага царцмаг буюу жимсгэнэ,загас,сүү ,махан цэлцэгнүүр, төмөр,кальци,витамин агуулсан бүтээгдэхүүнийг идэх хэрэгтэй.Ямар ч ургамлын тос дээр загасны өөх, 3 дусал иод нэмж 10 минут шавшиж болох бөгөөд далайн давсны (1 л усанд 100 г)уусмалаар угаахад ашигтай. Хумсаа үе үе нимбэгний шүүсээр арчиж байгаарай.Мэдээж энэ үед лак түрэж болохгүй шүү. Ямар ч лак нь хумсны хавтгай, толинд агаар оруулахад саад болж байдаг гэдгийг бодох хэрэгтэй юм.
Хумсны засал бүр таван мянган жилийн өмнө байсан ажээ.
Гэвч удаан хугацаагаар язгууртан , баячуудын ямба болж байжээ.Эдүгээ хумс заслын хумсыг арчлах эрүүл ахуйн нэг хэрэгсэл гэж үздэг болжээ.Сардаа дор хаяхад 2 удаа хумсаа засаагүй тийм эмэгтэйг олоход бэрх биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )
Бас мэдээ хулгайлдаг байх нь.