Мөнгөө хуримтлуулж сурсан хүмүүсийн шилдэг зуршлууд

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 06
Нөхрийн гар харалгүй өөрөө хуримтлалаараа хүүхдүүддээ гоё хувцас авч өгөх, эсвэл хямралын далимаар зад хямдарсан жуулчин хөтөлбөрүүдэд хамрагдах ч сайхан л байх.

Бага хүүгээ төрүүлээд дикритний мөнгөнөөс өөр орлогогүй гэртээ суух урамгүй шүү. Тэр мөнгө тун удалгүй үрэн таран болж, нөхрийн цалингаас өөр орлогогүй болох ямар байдгийг манай ээжүүд андахгүй дээ.

Тэгж гурайтаж суухын оронд хуримтлалаасаа хааяа хааяахан хэдэн төгрөг авчихаад найзуудтайгаа тааваараа ярьж суух ч сайхан л байх. Нөхрийн гар харалгүй өөрөө хуримтлалаараа хүүхдүүддээ гоё хувцас авч өгөх, эсвэл хямралын далимаар зад хямдарсан жуулчин хөтөлбөрүүдэд хамрагдах ч сайхан л байх. Тийм болохоор л бидэнд мөнгөө хуримтлуулна гэдэг тун чухал гэдэг нь улам ихээр ойлгогдож байна. Тэгвэл мөнгөө хэрхэн хуримтлуулж сурах вэ. Хуримтлалтай хүмүүс ямар зуршилтай байснаар ийм өндөрлөгт хүрсэн юм бол.

Төлөвлөгөө гарга

Хуримтлалтай хүмүүс дандаа төлөвлөгөө гаргасан байдаг. Таван жилийн дараа гэр бүлээрээ гадаадад аялах, эсвэл автомашин авах, эсвэл хайртай хүмүүстээ барих гэнэтийн гайхамшигтай бэлэг гээд л. Ингэж төлөвлөөд хуримтлуулж эхэлдэг юм байна. Гэхдээ таны толгойд эргэлдэж байгаа шиг тийм ихээр нь мөнгө хадгалдаггүй. Цалингийнхаа ердөө л 5-10 хувийг хадгалдаг. Сар бүр тэр хэмжээгээрээ дансандаа орлого хийж, түүнийгээ хэрхэн өсч байгааг ажиглаад сууж байдаг.

Үрэхээсээ өмнө хадгал

Хамгийн түрүүнд энэ дадлыг өөртөө суулгаарай. Цалингаа авсан өдрөө яаран зах орж хэрэгтэй, хэрэггүй зүйлсээр сагсаа дүүргэхээсээ өмнө дээр дурдсан дүрмийг мөрдөхөө мартав аа. Үрэхээсээ өмнө цалингийнхаа 5 эсвэл 10 хувийг шууд хадгаламж руугаа хий. Хадгаламждаа орлого хийхээсээ өмнө цалингаа үрж огт болохгүй. “Хэрэгтэй юмаа авчихаад дараа нь хадгална” гэж өөрийгөө битгий хуураарай. Ингэж бодож байвал та хуримтлалтай болтлоо л 80 жил шүү.

Таны орлого их, бага нь ямар ч хамаагүй

Цалин хүрэлцэхгүй байна, юмны үнэ өндөр байна гэж хэлэх гэж байна уу. Үгүй дээ. Хуримтлалтай болоход та хэдэн төгрөг олдог байх нь, бас үнэ хэчнээн өндөр байх нь хэнд ч хамаагүй. Харин та хуримтлалтай болохыг хүсч байна уу гэдэг нь л хамгийн чухал. “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчээр элдэв шалтгаан өөртөө ургуулж, хуримтлалтай болох цагаа битгий хойшлуулаарай, бүсгүй минь.

Эмэгтэй хүн хамгийн сайн хадгалж чаддаг

Бүсгүйчүүд бидний маш том давуу тал бол ирээдүйгээ харж хөдөлж чаддагт оршдог гэж би боддог. Хүүхдүүдийнхээ ирээдүй, тэдний сургууль, соёл гээд бидэнд бодох зүйл мундахгүй олон. Эмэгтэй хүн үр хүүхдийнхээ төлөө усыг гаталж, уулыг давж чадна. Тийм болохоор энэ давуу талаа ашиглаад хуримтлалтай баян ээжүүд болцгооё

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jagaa(202.9.40.12) 2016 оны 04 сарын 25

Neere bodmor l ym bn bi ohindo mungu hadgaldag gehde iluu nemeh heregt ym bn

0  |  0
eej(27.123.214.122) 2016 оны 04 сарын 25

nadad ene zoblogoo taalagdlaa hurimtluulnaa

0  |  0
Hongoro(122.201.24.233) 2016 оны 04 сарын 24

Tiime bayn boliy

0  |  0
ok(122.201.24.233) 2016 оны 04 сарын 24

Yg zow shu bayn bolno o

0  |  0
Энхээ(58.235.78.135) 2016 оны 04 сарын 07

Маш сайхан зевелгее байна

0  |  0
eeh(87.209.128.186) 2016 оны 04 сарын 06

Hadgalj baigaa shuu. Jildee 1 sain ayaldag ihenh mungu ni sae bur hurumtlagddag. Mun huuhdiin ireeduid sain hadgalj baigaa.

0  |  0
Зочин(103.9.90.66) 2016 оны 04 сарын 06

таалагдлаа тэгнээ хуримтлалтай баян ээж заавал болно нн

0  |  0
Top