Оффисийн талбайн үнэ буурах хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 06

Нийслэлийн хэмжээнд оффисийн талбайн үнэ буурах хандлагатай байгааг  “Mongolian Properties Management Group” –ийн хийсэн дөрөвдүгээр сарын судалгаа харуулж байна.  Тухайлбал оффисийн түрээсийн дундаж үнэ нэг метр квадрат нь 28 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан үзүүлэлт юм.  Нийслэлд  2016 онд 62 мянга 248 метр квадрат талбай бүхий шинэ оффис ашиглалтад орсон нь үнэ буурах гол шалтгаан болжээ.  Харин тэдгээрийн 56.4 хувь нь худалдаалагдаж, 43.6 хувь нь түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хэдийгээр оффисийн талбайн нийлүүлэлт идэвхжиж үнэ буурах хандлагатай байгаа ч хотын А бүсэд өндөр байна.   2015-2016 онд шинээр ашиглалтад орсон  оффисын 89 хувь нь Сүхбаатар дүүрэгт,11 хувь нь Хан-Уул дүүрэгт байрлаж байгаа юм. Тухайлбал “Galaxy Tower”, “Seoul Plaza”, “Twin tower” зэрэг барилгуудыг нэрлэж болно. 

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(183.81.169.24) 2016 оны 04 сарын 06

[-X b-( :-j b-(

0  |  0
Top