Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын “Ямалх” заставын чиглэлээр ОХУ-аас хилийн 892-895 дугаар хил давж түймэр орж иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Уул суман дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын албан хаагчид, орон нутгаас ажиллан түймрийг унтрааж, дахин орж ирэхээс урьдчилан сэргийлж манаж байна.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Сэвсүүл” гэдэг газар хээрийн түймэр гарч 14 иргэн ажиллаж түймрийг бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

Сэтгэгдэл ( 0 )