Тариаланчдын асуудлыг шийдэх шаардлага хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 08

УИХ дахь МАН-ын бүлгээс тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг нэн даруй шийдэхийг шаардсан дөрвөн зүйл бүхий шаардлагыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүллээ.

Уг шаардлагад тариаланчдад олгохоор шийдвэрлэсэн 100 тэрбум төгрөгийн зээлийг хэсэгчлэлгүйгээр хаврын тариалалт эхлэхээс өмнө яаралтай өгөх, улс орны буудай, гурилын хэрэгцээг тариаланчидтай хамтран дахин нарийвчлан тооцож, шаардлагатай бол импортын гурил, улаанбуудайны зөвшөөрлийг хүчингүй болгох, энэ зөвшөөрлийн дагуу хилээр орж ирсэн гурил, улаанбуудайн тоо хэмжээ, оруулж ирсэн компаниудын талаарх мэдээллийг МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаардсан байна.

Мөн хаврын тариалалт эхлэхийн өмнө тариаланчдыг шатахуун, үрийн буудайгаар хангах ажлыг яаралтай зохион байгуулж, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах бэлтгэлийг эртнээс хангаж, хөрөнгийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдэхийг онцлон дурджээ.

Түүнлэн 300 гаруй мянган хүн ажилладаг газар тариалангийн салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хариуг энэ сарын 10-ны дотор МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаарджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sss(202.131.245.22) 2016 оны 04 сарын 08

hudlaa doo uls torchid n iljireed hedhen hunees barag haraat bolchihson tsagt uls toriin tsusiig shineer selbehees naash yu ch deerdehgui l bhda

0  |  0
Top