Дэлхийн тэрбумтнуудын тоо асар хурдацтай өсч байгаатай зэрэгцэн тэдний хүсэл сонирхлын эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй бүхэл бүтэн салбар бий болоод байгаа. Тэгвэл эдгээр баялгийг их хэмжээгээр өөртөө хуримтлуулж чадсан хүмүүсийн талаар бид юу мэдэх вэ
Олон компани, цахим хуудсууд тэдний нэр, тоо, ажил, амьдралыг судалж, тоочиж байдаг. Тэр ч байтугай тухайн өдрийн хамгийн баян нь хэн болохыг ч мэдэж болдог болсон. Тэгвэл энэ бүх мэдээллээс юуг нэгтгэж харж болох вэ
Дэлхийн тэрбумтнуудын тоо 2023 он гэхэд 38 хувиар өсч, 2315 хүрэх тооцооллыг Баялгийн тайлан гаргажээ. Тус тайланг “Wealth Insight” компани жил бүр гаргадаг билээ.
Дэлхийн тэрбумтнуудын өсөлтийн төлөв
Хэдийгээр тэрбумтнуудын ерөнхий тоо тийм өндөр биш ч тус тайлангаас үзэхэд 30 сая ам.доллартай иргэдийн тоо 2023 он гэхэд 215,000 хүрч 28 хувийн өсөлт үзүүлэхээр байгаа аж. Цаашлаад, супер баячуулын тоон өсөлт ирэх 10 жилд хөгжиж буй зах зээлтэй орнуудад хамгийн хүчтэй байгаа юм байна. Тэр дундаа, Ази баячуудынхаа тоогоор Европ болон Хойд Америкийг хол хаях нь. Гэвч энэ нь тус тивийн хүн амын хэт төвлөрөлөөс ихээхэн хамаарч байгааг дурьдах нь зүйтэй болов уу. Мөн 10 жилийн дараа гэхэд инфляциас шалтгаалан одоогийн тэрбум ам.долларын ханш одоогийнх шигээ байхгүйг сануулая.
Тэрбумтнуудыг тивээр нь ангилбал 2023 он гэхэд
Чинээлэг иргэдийн тоог улсаар нь авч үзвэл, АНУ 2023 он гэхэд хамгийн олон тэрбумтантай хэвээр байх бол Хятад, Орос болон Энэтхэг нь эрх чөлөөний орныг тэр үед гүйцэхгүй ч өсөлтийн хурд хамгийн өндөртэй байх нь.
Тэрбумтнуудыг улсаар нь ангилбал 2023 он гэхэд
Харин судалгааны нэгэн сонирхолтой үр дүн нь өв хөрөнгө өвлөж авсан болон тэрхүү хөрөнгийг ашиглан баяжсан чинээлэг иргэдээс илүүтэй өөрийн хүч хөдөлмөрөөр хөл дээрээ босч, хөлжсөн саятнуудын тоо нэмэгдэж, чинээлэг хоёр хүн тутмын нэг нь шинээр баяжигч байхаар байна. Харин тэдгээр 0 цэгээс эхэлсэн чинээдэг иргэдийн хувьд хөрөнгөө үр хүүхдүүддээ өвлүүлэх үү, эсвэл өөр зүйлд өгөөд явуулчих уу гэдэг нэлээд толгой гашигласан асуудал болж буйг тэд өөрсдөө хэлж байна.
АНУ-аас Хятад руу 20 жилийн өмнө нүүсэн олон тэрбумын эзэн Эдвард Жу авьяаслаг хүмүүс ажил амьдралаа 0 цэгээс буюу юу ч үгүйгээс эхлэх хэрэгтэй гэж боддог бөгөөд тэрбээр өөрийн хүүхдүүдээ ч ингэж амьдраасай гэж хүсдэг аж. Тиймээс тэрбээр өөрийн хөрөнгөө үр хүүхдүүддээ өвлүүлэхгүй байж магадгүй гэнэ.
Харин баячуудыг хүйсийн харьцагаар авч үзвэл, 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 10 хүн тутмын ес нь эрэгтэйчүүл байдаг. Хэт баячуудын хувьд хосоо олох нь тийм ч хэцүү биш байна. Эрэгтэй эмэгтэй аль ч хүйсний чинээлэг иргэдийн хувьд амьдралын хань, эс бөгөөс найз бүсгүй, найз залуутай болох нь баталгаажсан байдаг гэдгийг доорх хүснэгтээс харж болох юм.
Дэлхийн хамгийн баян хүмүүс ямар хүмүүс байдаг вэ?
/30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй /
Эх сурвалж: mongolianeconomy.mn
Сэтгэгдэл ( 0 )